Ардчилсан намын ууган гишүүд АН-ын шинэчлэлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
АН өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж байх хугацаандаа ямар алдаа дутагдал гаргаж байсныг саяны сонгуулиар ард түмэн бидэнд харуулж өглөө. 2013 оноос эхлэн АН-ын шинэчлэлийн талаар, дотоод ардчиллын талаар нам дотроо олон удаа уулзалт хийж байсан. Гэвч энэ нь үр дүнгээ өгөхгүй байна хэмээн АН-ын ууган гишүүд Х.Ганболд, Ж.Намсрай нар хэллээ.
Өнөөдөр АН өөрийн гэсэн үзэл баримтлалгүй, дүрэм журамгүй болсон. АН-ын түүхэнд анх удаа намын түр дарга гэдэг албан тушаалыг бий болгосон. АН толгойгүй, удирдлагагүй болоод байна. Тиймээс үүнд ямар нэгэн арга хэмжээ аваач, нам дотроо шинэчлэл хийгээч ээ гэсэн шаардлагыг ууган гишүүд тавьж байна.
АН ийнхүү алдаад байгаа шалтгаан нь намын бодлогыг толгойлж байгаа фракцууд, олигархууд бий болсонтой холбоотой гэж тэд үзэж буй юм.
"АН Монголын ардчиллыг түүчээлэн гарч ирсэн нам. Монголын төрийг авч явж байсан, цаашид ч авч явах намуудын нэг. АН-ын шинэчлэлийн асуудалд Монголын улс төрийн намуудын хөгжлийн асуудал болоод байна. Гэвч АН дотор сүүлийн зургаан жилд шинэчлэл явагдаагүй. АН хаалттай, олигархуудын нам боллоо" гэж АН-ын ууган гишүүн Х.Ганболд хэллээ.
АН-ын их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг нь өнөөдрийг хүртэл байгуулагдаагүй байна. Ажлын хэсгийг байгуулах эрх мэдэлтэн болох намын дарга нь алга. Иймээс бид намын шинэчлэлийн асуудалд оролцох хэрэгтэй гэв.
Бид нар 1990 оноос хойш Ардчиллын төлөөх анхны үүсгэн байгуулагдсан намуудын улс төрийн ажилтнаар анхан, дунд шатны байгууллагуудад, намын дээд удирдлага хүртэл сонгогдон ажиллаж ирснийхээ хувьд санаа зовж байна. Бид нар шиг санаа зовж буй маш олон гишүүд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.