УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр болов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас төсвийн тодотголын талаарх байр суурийг нь сонсов.
-1.9 их наяд төгрөгийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас авч буй хэмнэлтийн бодлогыг та дэмжиж байна уу?
-Ээлжит бус чуулган хуралдах нь өчигдөр л тодорхой боллоо. Төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг би өчигдөр хүлээн авлаа. Нөхцөл байдал их эвгүй болж дээ гэж бодсон. Төсвийн алдагдал бий нь ойлгомжтой. Уул уурхайгаас хамаарсан эдийн засаг дөрвөн жил үргэлжилсэн нь үнэн. Эдийн засгийн хүндрэлийг АН эсвэл МАН-тай бүү холбо. Нийт ард түмний эрх ашигтай холбоотой тул бүү улстөрж, намын явцуу эрх ашгийг бүү бод гэж хэлмээр байна.
2012 онд АН засгаа байгуулахад МАН нэг зүйлийг ойлгоогүй. Тэд сөрөг хүчин гэдгээ ойлголгүй эрх баригчийн дүрд нэлээн явсан. Харин одоо тэд эрх баригчид болсон. Гэтэл сөрөг хүчний байр сууринаас хандаад байх юм. Сэтгэлзүйгээ өөрчлөх ёстой. Улсын эдийн засгийн асуудалд хариуцлагагүй хандаж болохгүй. Төсвийн тодотгол дэндүү хариуцлагагүй байна. Алдагдлыг ард түмний халааснаас нөхөх нь буруу. Иргэдийн цалин, эзэмшиж буй хөрөнгөнөөс татвар авах нь харгис. АН энэ асуудлаар байр сууриа илэхийлэх ёстой. МАН ард түмнийг ингэж хуурч болохгүй.
АН-ын Сангийн сайд, МАНын Сангийн сайдын ажил өөр байгаагүй юм. Бид ижил зовлон туулсан.
УИХ дахь МАН-ын 65 гишүүн иргэдийн халаасыг тэмтрэлгүйгээр хүндрэлээс гарах аргыг хайх ёстой. АН-д алдаа бий. Гэхдээ бид иргэдийн орлогыг танахгүй, ажлын байрыг бууруулахгүй юм шүү гэсэн хатуу байр суурьтай байсан.
Дунд болон дундаас дээш хэмжээнд орлоготой иргэдийн хүн амын албан татварыг нэмнэ гэсэн. Гэтэл ийм орлоготой иргэд Монголд хэд билээ. Оюуны болон биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхлэгчид ийм цалинтай. Төрийн өндөр албан тушаалтай зарим хүний цалин мөн өндөр. Мянган доллар нэг өрхийн нэг сарын дундаж хэрэглээ. Үүнийг өндөр гэж болохгүй. Үүнээс 25 хувийн татвар авна гэвэл тооцоогүй үйлдэл болно.
Үл хөдлөх хөрөнгөөс нэмж татвар авах талаар маш олон иргэн надад хандлаа. Орон сууц барих өртгийг тооцолгүй, зөвхөн метр кв-аар нь тооцжээ. 500 метр кв талбай бүхий байртай хүн жилд 18 сая төгрөг төлнө. Энэ чинь юу гэсэн үг вэ? Тухайн барилгын үнэлгээг тооцоод татвар тогтоох ёстой. Ингэж хүчээр татвар тогтоож болохгүй. Би шүүмжлэх гээд шүүмжлээгүй. Төсвийн төслийг л ярьж байна. Энэ асуудалд нухацтай хандах ёстой.
-Өмнөх парламентаар баталсан, хэд хэдэн хуулийг хүчингүй болгох нь.
-АН-ын бүх бодлогын эсрэг ажил хийж байна. Хүндрэлийг шийдвэрлэх өөр аргууд байхад хамгийн хөнгөнийг нь сонголоо. Ард түмэнд өгсөн амлалтууд хаана байна? Стэнд бай хөтөлбөрт орохын тулд сайхан амлалтаар хуурч болохгүй. Сонгууль бүрээр ингэж загнаж болохгүй. Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулсанд би илүү эмзэглэсэн. Шалтгаан биш шалтаг тоочоод хойшлуулж байна. Хойшлуулах ноцтой шалтаан байхгүй. Олон хүн энэ хуулиудыг хүлээж байна. Төрийн шийдвэр уламжлалаа хадгалах ёстой. МАН эдгээр хуулийг хамт батлалцсан ч одоо юу нь болохгүй гэж.
Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлснээр бага зардал гарна. Гэтэл хүчингүй болгоно гэнэ. Насаараа хөдөлмөрлөсөн хүмүүс бага тэтгэвэр авдаг. Сангийн сайд ажлаа л хий. Улстөржих хэрэггүй. АН-ын Сангийн сайд, МАНын Сангийн сайдын ажил өөр байгаагүй юм. Бид ижил зовлон туулсан. Гоншигонолгүй ажлаа хий. Тэгж ярьвал МАН бидэнтэй хамт засаг барьсан юм шүү. Ерөнхий сайд Сангийн сайдаар ажилласан. Гэнэт л уулга алдах хэрэггүй. Улстөржилгүй ургшаа хар.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир