Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажлаа аваад нэг сар боллоо. Тэрээр өнөөдөр болсон УИХ-ын ээлжит бус чуулганы дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Төсвийн зарим таналтууд олон нийтийг цочирдууллаа.
-Нөхцөл байдал хэт хүнд байна. Улсын төсвийн тодотголоор нэгдсэн төвийн алдагдлыг 18.2 хувьтайгаар УИХ-д оруулна. Манай Засгийн газар байгуулагдахаас өмнө урьдчилаад төсвийн бүх зардлыг гаргачихсан. Ер нь бид эдийн засгийн бүтцээ эргэх харах цаг болжээ. Нийт хэрэглээ өсөж, орлоготойгоо дүйхгүй байна. Иймд бүтцээ шинэчлэх хэд хэдэн үе шаттай арга хэмжээ авна. Эхнийх нь төсвийн бодлого.
Бид ахмадуудад хатуу хандаагүй. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжийг хайж байна. Хамтын тэтгэврийн тухай хуулийг энэ онд болон ирэх онд хэрэгжүүлэх боломж алга.
Татварын тухайд намын мөрийн хөтөлбөртөө бид татвар нэмэхгүй гэж амласан. Гэхдээ цөөн нэр төрлийн татвар л нэмнэ. 2.5 сая төгрөгөөс дээш цалин авдаг хүний энэ хэмжээнээс дээш оногдох хувьд нь 25 хувийн татвар ноогдуулсан. 2.5 сая төгрөг хүртэл хэмжээний цалинтай бол хуучнаараа буюу 10 хувийн Хувь хүний орлогын албан татвар төлнө. Манай улсын нийт ажилтнуудын нэг хүрэхгүй хувь нь л 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай.
-Төрийн албан хаагчдад нэг удаа олгодог, 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг хүчингүй болгосонд иргэд их бухимдаж байна.
-Өөр арга байгаагүй. Халамжаас татгалзаж байгаа шалтгаан нь өгөх мөнгө алга. Нөхөж олгох эсэхийг тухайн үед нь шийднэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хоёр хэсэгт хуваасан. Эхлээд хүндрэлийг тогтворжуулна, дараа нь сэргээнэ. Эхний үе шат 18 сар үргэлжлэх юм.
Энэ оны төсвийн тодотголоор 200 орчим тэрбум төгрөг хэмнэнэ.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг 5 пунктээр нэмэхийг ч иргэд эсэргүүцэж байна.
-Тэтгэвэрт гарах иргэдийн тоо жил бүр 15-20 мянгаар нэмэгдэж байна. Иймд улсын төсвөөс Тэтгэврийн санд 400 орчим тэрбум төгрөг өгдөг. Одоо ажил олгогч 10, ажилтан тус бүр 10 хувийн шимтгэл төлдөг. Үүнийг 1-2 пунктээр нэмэхээс өөр аргагүй.
-Стэнд бай хөтөлбөрийн тухайд?
-Одоогоор энэ хөтөлбөрт хамрагдана гэж хэлэхэд эрт байна. Олон улсын валютын сантай жил бүр л хийдэг уулзалтаа саяхан хийсэн. Ээлжит уулзалтууд шүү дээ. Хэлэлцээний үр дүнгээс хамааран станд байд хамрагдах, эсэхээ шийднэ.
-Ипотекийн зээлийг зогсоох уу?
-Зогсоохгүйн тулд Монголбанктай хамтран ажиллана.
-Гадаад өрийн дарамтад орлдоо гэж ярьж байна. Хэзээ эхний төлбөрөө төлөх үүрэгтэй вэ?
-Эхний төлбөрөө 2017 оны гуравдугаар сард төлнө. Энэ бол Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын төлбөр. Харамсалтай нь бидэнд энэ мөнгө алга. Шинэ зээл тавьж, урьдын зээлээ хаах болов уу.
-Инфляц бага байхад бодлогын хүүгээ 15 хувь болгон нэмснийг зарим эдийн засагч шүүмжиллээ.
-Бодлогын хүүг өсгөснөөр зээлийн хүү өснө. Энэ мэдээж хүсэх зүйл биш. Аргагүй болоод л авсан арга хэмжээ. Валютын ханшийг хянаж чадахаа боливол илүү хүнд байдалд орно.
-Баярлалаа.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир