БНХАУ энэ долоо хоногт анхны төвд хэл дээрх хайлтын системийг нэвтрүүллээ. Гэхдээ гаднын хайлтын системүүд рүү хандах боломжгүй энэ улсад төвд иргэд бүр ч хязгаарлагдмал мэдээлэл хүлээн авах аж.
Yongzin.com буюу төвдөөр “багш” гэсэн утгатай энэхүү сайтын тусламжтай төвд хэрэглэгчид Хятадын контентуудыг эх хэл дээрээ авах юм. Хэрэглэгч зураг, бичлэг, мэдээ, хөгжим зэрэг яг л Google-тэй адил зүйлсийг хайж болох бөгөөд сайтын логоны өнгө хүртэл Google-ийнхтэй төстэй.
Ийнхүү Төвдийн долоон сая хүн анх удаа эх хэл дээрээ хайлт хийх боломжтой болж байна. Хэдийгээр Google-ийг орлодог Baidu, Sogou зэрэг хайлтын систем байдаг боловч өнөөдрийг хүртэл төвд хэлний сонголтгүй байгаа аж.
"Харин Коммунист намгүйгээр социалист Шинэ Төвд бий болох боломжгүй юм” гэх уриа бичжээ
Хайлтын системийг хөгжүүлэх ажлыг 2013 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд БНХАУ-ын засгийн газар 8,7 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийж, 150 гаруй хөгжүүлэгч нарыг ажиллуулжээ.
Хэдийгээр эх хэл дээрээ мэдээлэл авах боломжоор хангаж байгаа ч БНХАУ энэхүү сайтыг суртал ухуулгын зорилгоор ашиглаж, төвд хэрэглэгчид цахим орчинд ямар мэдээлэл хайж байгаа зэрэгт хяналт тогтоож, зарим тохиолдолд яг хайсан мэдээллийг харуулахгүй байхаар тохируулсан байна.
Жишээлбэл “Далай лам” гэж хайхад Yongzin сайтад түүний цахим хуудсыг бус өөр огт хамааралгүй мэдээллүүдийг харуулж байгаа талаар Лондонд төвтэй хүний эрхийн байгууллагын ажилтан хэлжээ.
Түүнчлэн зураг хэсгээс Далай ламыг хайхад эхний 20 илэрцийн ганцхан нь л түүний зураг бусад нь мөн л хамааралгүй зургууд байх бөгөөд бүр Францын ерөнхийлөгч асан Николя Саркозигийн “Төвд бол Хятадын нэг хэсэг” гэж хэлсэн зургийг харуулах жишээтэй.
Төвд цай гэж хайхад цайны оронд БНХАУ-ын эрх баригчид цай ууж байгаа зургийг харуулж байгаа нь ямар өндөр хяналт тавьж байгааг харуулна.
2009 оноос хойш БНХАУ-ын эрх баригчдыг эсэргүүцсэн 145 Төвд иргэд зулын гол болсон байна
1959 онд Хятадын эрх баригчдын эсрэг боссон хэдий ч амжилтгүй болж Энэтхэг рүү дүрвэсэн Далай ламыг БНХАУ-ын засгийн газар “Хятадын эсрэг салан тусгаарлагч, урвагч” хэмээн буруутгадаг.
Тийм ч учраас хэрэглэгчид энэхүү сайтаас хайлт хийхэд төвдтэй холбоотой хэдий ч засгийн газрын санхүүжүүлсэн сайтууд түлхүү гарч ирнэ. Тэдний нэг нь vtibet.com гэх сайт бөгөөд “Бид улсаа төвхнүүлэхийн тулд хил хязгаараа тогтоох ёстой. Хил хязгаараа тогтоохын тулд тогтвортой Төвдийг бий болгоно. Харин Коммунист намгүйгээр социалист Шинэ Төвд бий болох боломжгүй юм” гэх уриа бичжээ.
“Төвдийн төлөөх олон улсын хөдөлгөөн” ТББ-аас гаргасан судалгаагаар 2009 оноос хойш БНХАУ-ын эрх баригчдыг эсэргүүцсэн 145 Төвд иргэд "зулын гол" болсон байна.
Хэдийгээр өөрсдийн нэг хэсэг хэмээн үзэж, хатуу хяналт тавьдаг ч гэсэн БНХАУ-ын эрх баригчид Төвдийн хэл, ёс заншлыг устгах хүсэлгүй гэдгээ илэрхийлж, Төвд хэл дээр 11 сонин хэвлэж, өдөрт 21 цагийн Төвд хэл дээрх телевизийн хөтөлбөр дамжуулдаг талаар мэдээлжээ.
Эх сурвалж: Quartz