Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүдэд энэ сарын 23-наас ирэх сарын 01-ний хооронд шалгалт хийж байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор ”Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Журмын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсэг дээрх журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийн судалгаа гаргах болсон байна. Мөн зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулах аж.
Ч.Ариунболд