Европын хөлбөмбөгийн хүчирхэг лигүүд эхлээд хэд хонож байна. Эхний нэг, хоёр тойрог нь олимпийн наадмын сүрд дарагдаад олны анхаарлыг нэг их таталгүй өнгөрчих шиг боллоо. Мэдээж буурал тивийн том лигүүдээс Английн Премьер лиг үргэлж анхаарлын төвд байдаг. Гэхдээ энэ жил Италийн “Сери А” чамгүй сонирхолтой өрнөх байх гэсэн хүлээлт олон хүнд байна. Италийн лигийг яагаад үзэх шалтгааныг одоо тайлбарлая.
ТУРИН ХОТЫН “МӨРӨӨДЛИЙН БАГ”
Энэ улиралд “Рома”, “Наполи”, өөр хэн ч бай Турины “Ювентус”-ээс аваргын алдрыг булаан авч чадахгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Энэ зун П.Погба, А.Морато гэсэн хоёр гол тоглогчоо явуулчихаад байхад хүртэл тэдний түрүүлэх боломж хамгийн өндөрт тооцогдсон хэвээр.
Өнөөгийн “Юве”-г сүүлийн 20 жилийн хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй баг гэж дүгнэж байна
Учир нь туринчууд зөрүүлээд Г.Игуаин, М.Пьянич гэсэн “хар зах”-ын хамгийн хорхой хүргэм хоёр “бараа”-г эгнээндээ нэгтгэж чаджээ. Ялангуяа гол өрсөлдөгч “Наполи”-гийн мэргэн бууч Игуаиныг урвуулсан нь дайсныхаа хүчийг сулруулах чухал алхам байв. Тиймээс М.Аллегригийн баг дотоодын лигтээ зургаа дараалж түрүүлэхэд гайхах зүйл алга. Хэрэв ингэж чадвал энэ нь “Сери А”-гийн шинэ дээд амжилт болно.
Ер нь хөлбөмбөгийн мэргэжилтнүүд өнөөгийн “Юве”-г сүүлийн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй баг гэж дүгнэж байна. Тиймээс хөгжөөн дэмжигчид нь Аваргуудын лигт түрүүлэх талаар зоригтой мөрөөдөж болно.
“ИНТЕР”-ИЙН ГОЛЛАНД ДАСГАЛЖУУЛАГЧ
Милан хотын “Интер” баг улирал эхлэхээс 12 хоногийн өмнө дасгалжуулагчаа сольсон нь мэдээж эрсдэлтэй алхам. Гэхдээ шинэ дасгалжуулагчийнхаа нэрийг сонсоод хөгжөөн дэмжигчдийн санаа амарсан байх. Энэ бол Голландын домогт хөлбөмбөгч, дасгалжуулагчийн албанд шилжээд ч муугүй мэргэжилтэн гэдгээ харуулсан Франк Де Бур байв.
Тэрбээр өмнө нь “Аякс”-т ажиллаж байхдаа энэ багийг Голландын аваргад дөрвөн жил дараалан түрүүлүүлсэн юм. Сүүлийн таван жилийн турш эхний дөрөвт орж чадаагүй “Интер”-ийг голланд мэргэжилтэн алдрын замд эргүүлэн авчрах, эсэх нь сонирхол татаж байна. Гэхдээ үүнээс илүү чухал нь “Интер”- ийн тоглолтын арга барил хэрхэн өөрчлөгдөх нь сонирхолтой.
Де Бур голландчуудын бий болгосон түгээмэл хөлбөмбөгийг ашиглаж, багаа энэ арга барилаар тоглуулдаг. “Аякс”-т амжилт олсон арга нь Италийн лигт хэр зохицох бол?
МОНТЕЛЛА “МИЛАН”-Д
“Интер”-ийн нэгэн адил баялаг түүхтэй, хөрөнгө мөнгө ихтэй хэдий ч сүүлийн жилүүдэд гундуухан яваа баг бол “Милан”. Тиймээс дасгалжуулагчаа сольсон нь зүй ёсны хэрэг.
Харин К.Броккигийн оронд В.Монтеллаг тавьсан нь эрсдэлтэй бөгөөд зоримог шийдвэр байлаа. Монтелла цагтаа “Рома”-д гялалзаж явсан шилдэг довтлогч. Тэрбээр 2011 оноос дасгалжуулагчийн албанд өөрийгөө сорих болсон юм. Улмаар даруухан амжилттай “Фиорентина”-г гурван жил удирдахдаа тухай бүрт нь дөрөвдүгээр байрт шалгаруулсан. Энэ амжилт л түүнийг сайн дасгалжуулагч гэдгийг бэлхнээ гэрчилнэ.
Одоо тэрбээр илүү том багт, илүү их амжилтын төлөө зүтгэх боломж бүрдэж байна. Миланчууд зуны солилцооны үеэр айхтар том наймаа хийгээгүй. Гэхдээ тэдний хувьд бусдын бай болоод байсан К.Баккаг авч үлдсэн нь хамгийн том ололт байв. Колумб довтлогч энэ багийн лидерийн үүргийг нэр төртэй биелүүлж чадна гэдгээ эхний тойрогт харуулж, “Торино”-гийн хаалганд гурван гоол оруулжээ.
БЯЦХАН “САССУОЛО”- ГИЙН ГАЙХАМШИГ ҮРГЭЛЖИЛСЭЭР
Гайхуулах амжилтаар маруухан “Сассуоло” клуб өнгөрсөн улиралд лигтээ зургадугаар байр эзэлж, Европа лигийн урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авсан нь бяцхан дуулиан байв. Гэхдээ “хар ногоонууд”- ын амжилт үүгээр дуусаагүй. Тэд Европа лигт оролцох эрхийн төлөөх тоглолтод “Црвена Звезда”-г 3:0-ээр хожиж, айдаггүйгээ авдартаа хийлээ.
Хэрэв “Сассуоло” хариу тоглолтод давуу байдлаа хадгалж чадвал Европын тавцанд анх удаа өрсөлдөх болно. Дээд лигээс хасагдах багуудын тоонд орж байсан “Сассуоло”- гийн өнгөрсөн улирлын гайхамшиг шинэ улиралд үргэлжлэх үү?
ДООШ УНАХГҮЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
Лигтээ сүүлийн гурван байр эзэлсэн баг доош урууддаг дүрэмтэй. Энэ улиралд тэрхүү азгүйтнээр “Кротоне”, “Женоа”, “Пескара”, “Кальяри” нар нэрлэгдэж байв. Гэхдээ буурай гэгдсэн багууд бүрэлдэхүүнээ эрс чангаруулах болсон нь мэргэжилтнүүдийг таамгаа эргэж харахад хүргэжээ.
Тухайлбал, “Пескара”-г 2006 оны ДАШТ-д шигшээгийн хамт түрүүлсэн М.Оддо удирдаж буй. Харин “Кальяри”-д Б.Алвеш, С.Падоин, М.Боррьелло, М.Исла, Ж.Педро, М.Сторари нарын сайн тамирчид цуглажээ. Ийм бүрэлдэхүүнтэй баг доош унана гэхээр нэг л санаанд буухгүй юм. Улирлын төгсгөлд багачууд зиндаа уруудахгүйн тулд ширүүн тэмцэнэ.
Г.Баярсайхан