Тим Кук Apple-ийн ерөнхий захирал Стив Жобсын халааг 2011 оны наймдугаар сард авсанаас хойш бизнесийн түүхнээ олон онцгой үйл явдлын эзэн болсон. Стив Жобс нойр булчирхан хорт хавдарт бууж өгснөөс зургаахан долоо хоногийн дараа ноён Кукийг шинэ албан тушаалаа хүлээн авахад Apple-ийн сэргэн мандалт үндэслэгчтэйгээ хамт төгсгөл болох нь хэмээн ёрлож байсан хүн цөөнгүй.
Энэ таван жилд ноён Кук Apple-ийн өнгө төрхийг өөрийнхөөрөө шинэчлэн тодорхойлж чадлаа. Тэрбээр тус компанийг зарим талаар илүү нээлттэй, хүртээмжтэй, дэлхийн аль ч компанийн түүхэнд тохиолдож байгаагүй үнэмлэхүй үнэлгээтэй болгосон. “Тим Кук ажилдаа чухам тохирсон нэгэн болохыг гэрчлэх баталгааг ямар ч хүн гаргаж чадна. Гар утасны аварга зах зээлд жижиг тоглогч байсан компанийг нүсэр болгож хувиргахад ихээхэн ур чадвар шаардлагатай” хэмээн CCS Insight-ийн Бен Вуд тайлбарлав.
Apple iPhone 6 утасны борлуулалтын ачаар тус компани өнгөрсөн оны нэгдүгээр сард түүхэндээ үнэмлэхүй орлого олсон. Гэвч ноён Кукийг өмнөх захирал шигээ технологийн хувьсгал хийх чадвартайд эргэлзэх хүмүүс байсаар. Apple Maps гаргасан нь алдаа боллоо хэмээн ноён Кук 2012 онд уучлал гуйхдаа хүрсэн удаатай.
Ноён Кук 2014 онд Apple Watch, Apple Pay зэрэг хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн гаргасан ч компанийн орлого үндсэндээ iPhone-оос хамааралтай хэвээр. Ухаалаг утасны зах зээлийн эрчимт өсөлт намжсан нөхцөлд Apple компани бүтээгдэхүүнээ борлуулах шинэ зах зээл хайн хуванцар 5С загвар, энэ оны эхээр SE загвар гаргасан нь оновчтой арга хэмжээ болж чадсан. Үүний ачаар Apple-ийн үйлчлүүлэгчдийн тоо бараг 600 саяар өслөө.
Өнгөрсөн сард тэрбум дахь iPhone-оо борлуулсан Тим Кук ухаалаг утасны борлуулалт нь манай гарагийн үүрэн холбооны зах зээлд хамрагддаг нийт хүний тоогоор л хязгаарлагдаж байгаа талаар өгүүлсэн. “Минийхээр бол яваандаа дэлхийн бүх хүн ухаалаг утас эзэмшигч болно. Мэдээж бүгд iPhone барихгүй. Гэхдээ өргөн хэрэглээний цахим барааны зах зээлийн хэтийн төлөвөөс харвал ухаалаг утас нь дэлхийн хамгийн агуу зах зээл болчихоод байна” хэмээн ноён Кук Washington Post-д өгүүлсэн. Apple олон жилийн турш харьцангуй давчуу хугацаанд олон зуун сая ширхэг утас зах зээлд нийлүүлж амжаад байгаа нь үнэлбэл зохих амжилт гэж ноён Вуд үзэв.
Нөгөө талаар iPhone-ийн аварга амжилт нь тус компанийн бусад бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг муутгаж байгаа юм. Энэ талаар ноён Вуд “Өргөн хэрэглээний цахим бүтээгдэхүүн үйлдвэрлэгч өөр ямар ч компанид Apple Watch бол мөрөөдөөд барахгүй амжилт. Энэ цагны борлуулалтыг iPhone-тэй харьцуулах нөхцөлд л тааруу болчихоод байгаа юм” хэмээн өгүүлэв.
Ноён Кукийг хөрөнгө хуримтлуулагч Жобсоос ялгаруулж өгсөн бас нэг шийдвэр 2012 оны гуравдугаар сард гарсан нь Apple компани 17 жилд анх удаа хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг хуваарилахын зэрэгцээ 10 тэрбум ам.доллараар хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаар шийдвэрлэсэн явдал.
Тухайн үед 121 тэрбум байсан Apple-ийн орлого эдүгээ 232 тэрбумд хүрсэн. Гэхдээ энэ хөрөнгөний 93 хувь нь оффшор. Оффшор хуримтлагдсаар байгаа аварга хөрөнгийн татварт зохицуулагчдын зүгээс анхаарал тавих нь ихэссэнтэй холбоотойгоор ноён Кук 2013 онд АНУ-ын сенатад тайлбар тавихдаа хүрч байлаа.
Татварын хууль зөрчиж байна хэмээн Ирландын Засгийн газраас тус компанийг буруутгасан. Үүнтэй холбоотойгоор Европын комиссоос гаргах шийдвэрийг ноён Кук хүлээж байгаа. Ийм зэмлэл нь улс төрийн шинж чанартай хэмээн үзэж буй ноён Кук “Apple-д орж буй доллар бүрээс зохих татварыг нь төлж байгаа” хэмээн мэдэгдсэн.
Түүний удирдлага доорх таван жилд Apple-ийн Кубертино дахь төв байр болон дэлхий даяар тархсан жижиглэн худалдааны дэлгүүрт ажиллагсадын тоо хоёр дахин өссөн. Их Британи, Израйль дахь салбарыг оролцуулаад бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийн ажил ч өргөжиж Энэтхэг, Хятадад нэмж салбар байгуулахаар төлөвлөж байна.
Гэхдээ сүүлийн нэг жилийн хугацаанд Apple-ийн байр суурь суларч iPhone-ийн борлуулалт түүхэндээ анх удаа багассан. Ноён Кукээс Apple-ийн хувьцаа эзэмшигчидтэй тогтоосон харилцаа нь ноён Жобсынхоос хавьгүй илүү ч асуудалтай. Хувьцаа эзэмшигчдэд олгох ноогдол ашгаа өсгөх шаардлага тавьсан хүний эрхийн хөдөлгөөний идэвхтэн Карл Айкан, Дэвин Айнхорн нартай тэрбээр маргаад авсан. Apple-ийн үнэ, зардлын харьцаа Facebook, Alphabet, Amazon зэрэг Цахиурын хөндийн бусад компаниудаас хавьгүй доогуур. “Үнэ нь бизнесээс шахагдах гэж байгаа гангийн компанийг л санагдуулдаг” гэж Apple-ийн талаар судалгаа хийдэг шинжээч Хорас Дедиу өгүүлэв.
Уолл-Стрийтийн мэргэжилтнүүд Apple-ийг буруу талаас нь хардаг хэмээн ноён Дедиу үзэж байна. Apple-ийг Nokia, Blackberry- гийн араас орж таарах, хит бүтээгдэхүүн гаргадаг цахим хэрэгслийн ээлжит бас нэг компани гэж үзэхээсээ илүүгээр тоо нь өссөөр буй үнэнч үйлчлүүлэгчдийн ачаар тогтвортой орлого олдог люкс брэнд гэж үзэх нь зүйтэй гэсэн юм.
Ноён Кук ч чухам ийм бодолтой. Тэрбээр дэлхий даяар нэг тэрбум хүн Apple-ийн идэвхтэй хэрэглэгч болж байгааг оны эхээр хөрөнгө оруулагчдадаа тайлбарласан. Үйлчлүүлэгчдээс нь программ хангамж, хөгжим, мобайл тооцооны төлбөрөөр дамжуулан Apple-д оруулж буй орлого Fortune-ийн шилдэг 100 компанийн үзүүлэлтэд дөхлөө.
Ноён Дедиугийнхаар бол техник болон программ хангамжийг нийлүүлж тооцоход үйлчлүүлэгчид нь Apple-д өдөр бүр нэг ам.доллар төлж байгаа. “Apple-ийн үйлчлүүлэгчийн тоо удахгүй тэрбумд хүрэх нь. Тэрбум үйлчлүүлэгчээс өдөртөө тэрбум ам.доллар орно гэдэг санаанд багтамгүй” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Тим Брэдшоу