“Азийн Хөлбөмбөгийн Холбооны Цом 2016” тэмцээний урьдчилсан шатны “B” хэсэгт багтсан “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга “Эрчим”, тэмцээний сүүлийн тоглолтоо өнөөдөр 18:00 цагаас Комбажын “Нагауорлд” клубтэй хийнэ.
Хэсгийн эхний тоглолтоо Непалын лигийн дөрвөн удаагийн аварга “Три Стар” клубтэй хийж 2:0-ээр хожигдсон тэд дараагийн шатанд шалгарах боломжгүй болсон. Учир нь өчигдөр “Три Стар”, “Нагауорлд” клубууд 1:1-ээр тэнцэж, тэдний эцсийн боломжыг үгүй хийсэн.
Өнөөдөр тэдний эсрэг тоглох “Нагауорлд” гураваас дээш гоолын зөрүүгээр хожих юм бол гоолын зөрүүгээр цааш шалгарах боломжтой юм.
Эсрэг багийн гарааны хаалгач Ари хуудасны торгуулийн улмаас маргаашийн тоглолтыг өнжинө. Харин "Эрчим" клубээс өмнөх тоглолтод оролцсон гарааны бүрэлдэхүүн бүгд тоглоно.