Кино театруудаар гарч буй Suicide Squad буюу Үхлийн салаа киноны Жокерийн дүрийг Оскарын шагналт жүжигчин Жаред Лето бүтээсэн.
Жаред Летог хамгийн хачин хүн гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Тэрээр Лос-Анжелес дахь байрныхаа зочны өрөөндөө авс хадгалдаг, түүнчлэн агуйд амьдрахыг мөрөөддөг. Өдгөө 45 нас хүрч буй Жаред сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө шөнө нярай хүүхдийн цусыг уудаг болохоор ийм залуухан харагддаг хэмээн хошигнодог юм.
Хорон санаат Жокерын дүрийг бүтээхийн тулд тэрээр үсээ ногооноор будахаас гадна дүрдээ орохын тулд хамтрагч Марго Робби руу амьд харх шидэж, зураг авалтын багтаа үхсэн гахайгаар бэлэг барьж “танхайрчээ”.
Жүжигчин залуугийн HELLO! сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Жаред сүүлийн үед та дэлгэцийн бүтээлд ховор тоглож байгаа. Харин найруулагч Дэвид Эйрийн бүтээл “Үхлийн салаа” киноны Жокерийн дүрд тоглох болсон бэ?
-Энэ бол өөрийгөө сорих бас нэгэн том боломж. Олон алдартай жүжигчин Жокерийн дүрийг бүтээсэн. Тус дүрээрээ үзэгчдийн сэтгэлд үлдсэн жүжигчид ч цөөнгүй. Иймээс Жокер бол хамгийн алдартай дүрийн нэг. Түүний дүрийг бүтээх аз завшаан жүжигчин болгонд олдоод байдаггүй байх. Би яаж энэхүү саналаас татгалзаж чадах билээ.
-“Үхлийн салаа” киног комик цувралаас сэдэвлэн бүтээсэн. Та комик унших дуртай юу?
-АНУ-д комикийн соёл дэлгэрсэн. Намайг бага байхад надад хайрцаг дүүрэн комик ном бэлэглэж билээ. Эдгээр цувралуудыг би өдөр шөнөгүй уншиж, тэрхүү ид шидийн ертөнц, баатрууд нь миний сэтгэл санааг бүрэн эзэмддэг байлаа.
-Жокер дэлхийд алдартай хорон санаат. Түүний шүтэн бишрэгчид гэж бүхэл бүтэн арми бий.
-Жокер өдгөө 75 настай. Түүний тухай хүүхэлдэйн кино, уран сайхны кино ч хийсэн. Тэрээр дэлхий даяар маш алдартай болсон. Найруулагчид, жүжигчид тухайн цаг хугацаанд тааруулан шинэ, өвөрмөц Жокерийг бүтээхийг оролдож байсан. Тэр өдийг хүртэл ийм алдартай байгаагийн нууц үүнд ч байж магадгүй.
-Тэгвэл таны хувьд Жокерийн дүрийг бүтээхэд ямар хүндрэлтэй тулгарч байв?
-Жокер миний хувьд бодит хүн мэт болсон. Дүрээ бүтээхийн тулд би галзуу хүний байдалд орсон. Нойр, хоолноос гарч, олон хоног бусдаас тусгаарлагдсан. Зураг авалтын өмнө би эмч, сэтгэл зүйч нартай уулзаж, ярилцдаг байсан. Мөн сэтгэл мэдрэлийн өвчтөн, онц хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүстэй уулзаж, тэдний сэтгэл зүйн байдлыг судалсан. Жокерийн ааш зан, сэтгэл зүйг мэдэхэд энэ туршлага надад их тус болсон.
-Эцэст нь таны Жокер ямар болсон гэж бодож байна?
-Найруулагч Дэвид Эйр бид хоёр шинэ гарц хайж, баатраа урьд өмнөхөөсөө илүү галзуу, өвөрмөц болгохоор шийдсэн. Түрүүн хэлсэнчлэн Жокерийн дүрийг өмнө нь олон жүжигчин бүтээж байсан. Бусдын санааг хулгайлахгүй байхыг хүссэн. Ямар ч ном, сэтгүүл, кинонд байгаагүй Жокерийг бүтээхээр шийдсэн. “Үхлийн салаа”-ны Жокер өмнөх Жокеруудаас нэг зүйлээрээ арай өөр. Энэ киноны үеэр түүний зүрх хүчтэй цохилж, хэн нэгнийг хайрладаг. Хайр дурлал, хамтдаа байхын жаргалыг багахан хугацаанд ч гэсэн мэдэрдэг.