Жил бүрийн наймдугаар сард хичээлийн жилийг угтаж сургуулийн автобусуудад шалгалт хийдэг.
Замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн боловсролын газраас явуулдаг шалгалт өнөөдөр эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд 123 төрийн өмчийн, 91 төрийн бус өмчийн сургууль бий. Эдгээр сургуулиудаас 55 сургууль, дөрвөн цэцэрлэгийн нийт 132 хүүхдийн автобус стандарт шаардлага хангасан эсэхээ шалгуулах юм.
Хүүхдийн аюулгүй байдалд эерэгээр нөлөөлж, зам тээврийн осолд өртөх хүүхдийн тоог бууруулдаг, автозамын түгжрэлийг зохих хэмжээнд багасгаж, эцэг эхчүүдийн хүүхэд зөөх цаг завыг хэмнэдэг гээд сургуулийн автобусны ашиг тус их.
Тиймээс ч заавал үйлчилгээ үзүүлэх ёстой бөгөөд хамгийн чухал нь стандартын шаардлага хангасан автобусаар хүүхдэд үйлчлэх хэрэгтэй.
ЖУУЛЧНЫ АВТОБУСНЫ СУЛ ЗОГСОЛТ ХҮҮХДИЙН АВТОБУС БИШ
Дүүрэг бүрд харьяалагдах сургуулиуд заасан цагт ирж автобус нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг шалгуулах ёстой.
Хүүхдийг аюулгүй зорчиход зориулан бүхий л бэлтгэлийг хангасан автобусууд байх ч шалгалтын талбайд ирээд бэлтгэл хийж буй нь олонх байв.
Төрийн бус өмчийн сургуулийн автобусууд ихэвчлэн ийм байдал гаргах бөгөөд жуулчинд явдаг автобус наалт нааж сургуулийн автобус болон хувирч байлаа. Өчигдөр л жуулчнаас ирээд хэмээн ярилцах нэг нь ч байна.

Сургуулийн автобус бол хүүхдийг осол хэргээс сэргийлэхэд өндөр ач холбогдолтой. Гэтэл энэ асуудалд ийм хөнгөн хандаж боломгүй.
Холбогдох байгууллагууд стандарт шаардлагуудыг тавьж байгаа бөгөөд эдгээр нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт байдаг гэдгийг Нийслэлийн тээврийн газрын техник технологийн мэргэжилтэн Б.Даваажаргал хэлсэн юм.
НИЙТИЙН ТЭЭВРЭЭС НАСЖИЛТААРАА ХАСАГДААД ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭХ ГЭЖ ЗҮТГЭДЭГ
Өнгөрсөн жил 36 сургуулийн 70 автобус шалгуулсан бөгөөд бүгд тэнцээгүй байна. Тэнцээгүй шалтгаан нь автобусны насжилт байжээ. Арваас дээш жил ашигласан автобусыг хүүхэд тээвэрлэхэд ашиглахгүй гэж заасан байдаг ч өнгөрсөн жил нэг ч автобус энэ шаардлагыг хангаагүй байна. Гэсэн ч хичээлийн шинэ жил эхлэхэд тэнцээгүй автобусууд үйлчилгээнд явж эхэлжээ.
Замын цагдаагийн газраас энэ нөхцөл байдлыг Нийслэлийн удирдлагуудад танилцуулсан хэдий ч ямар нэг арга хэмжээ авалгүй дүн өвлийн хүйтэнтэй золгосон байна. Өвлийн хүйтэнд хүүхдүүдийг унах унаагүй болгож болохгүй тул өнгөрсөн жил тэгсгээд өнгөрч. Харин энэ жил насжилт хэтэрсэн тээврийн хэрэгслийг шууд хасна гэдгийг Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн техникийн хяналтын мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Гомбосүрэн хэлсэн юм.
Тэрээр “Нийтийн тээврээс насжилтаараа хасагдчихаад хүүхдийн автобус үйлчилгээ эрхэлнэ гэх юм. Тийм ямар ч бололцоо байхгүй. Одоо энд 2001 оны автобусууд их байна. Хүүхдийн тээврийн асуудал их онцлогтой. Аюулгүй зорчуулна гэж хүүхдийн автобусыг явуулдаг. Гэтэл насжилт нь дууссан автобусаар хүүхэд зөөх гээд байх юм. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Сургуулийн удирдлагууд насжилт хангахгүй байгаа автобусны жолооч нартай битгий гэрээ байгуулаач гэж хэлмээр байна” гэв.
Харин автобусны жолооч нар өдөртөө 30-40 км л явдаг автобусанд насжилт тогтоож хасна гэдэг зөв санал биш гэцгээж байв.
Өнгөрсөн жилийн гарсан дутагдалтай холбоотойгоор сургуулийн удирдлагуудад стандартын шаардлагыг дагаж мөрдөхийг сануулан албан бичиг илгээсэн ч энэ жил байдал давтагдах шинжтэй байгаа тул энэ тал дээр хатуу байр суурьтай ажиллах юм байна.
Автобусны жолооч нарт насны хязгаар байхгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг гурваас доошгүй жил барьсан, мэргэшсэн жолооч байх ёстой аж.
Шалгалт маргаашийг дуустал үргэлжлэх бөгөөд ирэх долоо хоногт нэгдсэн дүн гарах юм.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, сурагчдад аюулгүй, найдвартай тээврийн хэрэгслээр үйлчлэх ёстой.