Хөдөө орон нутгаас сургалтын төлбөрөө халаасалсан оюутан, залуус олноор орж ирсэн, хүүхдүүдийнхээ хичээлийг бэлтгэх гээд гадуур яваа эцэг эхчүүд гээд цөөнгүй шалтгаанаар хулгайч нар ид ажилдаа оржээ.
Тэгэхээр яаж хулгайчид эд зүйлээ алдахгүй байх вэ. Хамтдаа гарц хайцгаая. Та бүхэн ч бас өөрсдийн аргаасаа хуваалцаарай.
-Үнэтэй гар утастай бол олон нийтийн газар гаргаад байх шаардлагагүй дээ. Зайлшгүй утсаар ярих хэрэгтэй бол гаргаж ярьчихаад буцаагаад найдвартай халаасанд хийх, эсвэл гартаа барьсан чигтээ явж болох юм.
-Гар утсаараа мөнгөтэй байна гэдгээ зарлаад явах хэрэггүй. Автобусанд, эмнэлэгт хаа ч юм та хэн нэгэнтэй “би цалингаа авчихаад явж байна”, “нөгөө мөнгийг чинь авчихсан шүү” гэх мэтээр ярих нь хулгайчид хандсан мэдээлэл болно.
-Цүнхнийхээ цахилгааны онгойдог хэсгийг нь нүднийхээ харалдаа байрлуул. Хулгайч нар цүнхний чинь цахилгааныг онгойлгож доторхыг нь авчихаад буцаагаад цахилгааныг нь татчихдаг тул давхар мэдрэмж танаас шаардана гэдгийг сануулья. Бага зэрэг л ирвэгнэх төдий хөдөлгөөн мэдрэх юм бол яаралтай шалга. Гэхдээ бас байнга л цүнхээ дарж үзээд бай гэсэн хэрэг биш.
-“Би цүнхэндээ мөнгөтэй явна” гэдгээ мэдэгддэг бас нэг үйлдэл бол дээр дурьдсан шиг байнга цүнх, халаасаа тэмтрэх. Далдхан газар хийчихээд өөртөө итгэлтэй яв.
-Мөнгө, хэрэгтэй бичиг баримт, үнэтэй гар утас зэргээ цүнхнийхээ дотор талын давхар цахилгаантай хэсэгт хадгалах нь эрсдэлийг бууруулна.
-Цүнхэндээ шаржигнадаг гялгар уут хий. Эвгүй л дээ. Гэхдээ хулгайчийн гар сэмхэн орж ирэх нөхцөл үүгээр дуусч буй юм. Хэрвээ өөрөө ингэж явахгүй гэж байгаа бол ээж, эмээ нартаа энэ аргыг зааж өгөөрэй.
-Түрийвчиндээ бүх бичиг баримтаа хийж явах гэсний хэрэггүй. Муу зүйл болоод хулгайд алдлаа гэхэд мөнгөнөөс илүүтэй таныг чирэгдүүлэх зүйл бол бичиг баримт байдаг.
-Ялангуяа автобусанд гэнэт таныг хэдэн талаас чинь шахах үйлдэл гарч эхэлвэл шууд цүнхээ урдаа барь. Хулгайч нар голдуу хоёр, гурваараа явдаг бөгөөд шахах, анхаарал сарниулах элдэв үйлдлийн цаана хулгайгаа хийдэг.
-Банк, АТМ-ээс бэлэн мөнгө авахдаа тухайн байрлалдаа баталгаатай газар далд хийж аваад хөдлөх хэрэгтэй. Тэгээд яаралтай гар. Ардаас чинь хэн нэгэн дагаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулахад гэмгүй.
-Эмнэлэгт хүмүүсийн анхаарал ихээр сулардагийг хулгайч нар андахгүй. Тийм болохоор эмнэлэгт үйлчлүүлэхдээ гадуур хувцсаа өлгүүлээд, олон зүйлд анхаарлаа сарниулахгүйгээр цүнх, түрийвчээ авч явах боломжийг өөртөө олго.
-Ресторан, цайны газарт цүнхээ сандлынхаа ард өлгөх, суудлынхаа ард байрлуулж хэрхэвч болохгүй.
Эцсийн эцэст их хэмжээний бэлэн мөнгө, бүх бичиг баримт зэргээ нэг дор авч явахгүй байх гэдэг нь эрсдэлээс өөрийгөө хамгаалах хамгийн шилдэг арга юм. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, танд бас өөр арга байгаа юм биш биз?