ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Риогийн олимпоос медаль хүртсэн тамирчиддаа "BMW" автомашин бэлэглэлээ. Нийт 107 тамирчинд Калининградад буюу үндэсний үйлдвэрт үйлдвэрлэсэн "BMW" маркийн автомашин бэлэглэсэн байна.
Олимпоос алт авсан тамирчид "BMW X6" маркийн, мөнгөн медалийн эзэд "BMW X4", харин хүрэл медальтнууд "BMW X3" машинтай болцгоожээ.
Мөн Оросын тамирчдад төрөөс мөнгөн шагнал олгож байгаа юм. Алтан медалийн эзэд дөрвөн сая рубль, мөнгө 2.5 сая, харин олимпийн хүрэл медальтнуудад 1.7 сая рубль олгожээ. Үүний зэрэгцээ спортын холбоо, бүс нутгийн болоод ивээн тэтгэгчдээс нь тамирчдаа шагнах юм байна.
Сануулахад Оросын Үндэсний шигшээ баг Риогийн олимпод багийн дүнгээр дөрөвдүгээрт жагссан юм. Тус улсын баг нийт 56 медаль хүртсэний 19 нь алт, 18 нь мөнгө, 19 нь хүрэл аж.