Зэвсэгт хүчний 034 дугаар анги буюу “Алдар” спорт хороонд оройн дээд шүтээн болсон Байлдааны туг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн,Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон албаныхан оролцов.
Байлдааны туг нь хамт олны оройн дээд сүлд нь байж, эх орон дуудсан цагт бие бүрэлдэхүүнийг дайчлан хөдөлгөгч, аливаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд анги, хамт олны сүр хүч, алдар гавьяаны илэрхийлэл болдог байна.
Байлдааны туг нь дээрээ хар сүлдтэй, мандан бадрахыг бэлгэдэн улаан далбаан дээр алтан соёмбо болон доор нь монгол бичгээр “Монгол улсын төлөө” гэсэн байдаг.
Анх 1946 онд анхны 4 спортын нийгэмлэгийн нэг болон "Цэрэг нийгэмлэг" нэртэйгээр байгуулагдсан Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь өнөөг хүртлэх хугацаандаа Монголын мянга мянган залуус, цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол улс, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг Олон улс, тив, Дэлхий, Олимпийн тавцанд мандуулж Монголын нийгэмд спортыг хөгжүүлэн манлайлагч, уриалан дуудагч, хүчин байж, эгнээнээсээ олон арван Ардын болон Гавьяат цолтон, Аварга, арслан, гарьд, заан, начингуудыг төрүүлэн, Монгол улсын спортын анхдагч тэргүүлэгч байгууллага хэмээх хүндийг өргөн түүхэн үүргээ амжилттай биелүүлсээр иржээ.
Байлдааны тугийг зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, монгол улсын гавъяат тамирчин, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаярт хүлээлгэн өгсөн юм.