WhatsApp хэрэглэгчдийнхээ утасны дугаар болон бусад мэдээллийг Facebook-тэй хуваалцахаар болсон гэдгээ мэдэгдлээ. Ийнхүү компани сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хэрэглэгчийн хувийн мэдээллийн бодлогодоо хийж байгаа анхны өөрчлөлт энэ болж байна.
2014 онд Facebook компани 19 тэрбум ам. долларын гэрээгээр WhatsApp-ыг худалдан авч байв. Одоо харин WhatsApp тэрбум гаруй хэрэглэгчтэй болж хэрэглэгчдээ бусад бизнес эрхлэгчидтэй шууд харилцаа тогтоох боломжийг бий болгох гэж байна.
Гэхдээ хэрэглэгчдэд 30 өдрийн хугацаанд мэдээллээ хуваалцах эсэхээ/WhatsApp хаягаа Facebook хаягтайгаа холбоно/ шийдэх боломж олгожээ. Компани хэрэглэгчдийн мэдээллийг хуваалцсанаар спам мессежүүдийг устгах, хэрэглэгчид ямар давтамжаар үйлчилгээг ашигладаг болохыг мэдэж авах аж.
Харин хэрэглэгчдийн мэдээллийг Facebook-ээс өөр ямар ч компани, байгууллагад өгөхгүй гэжээ. Хэдийгээр компани бодлогодоо өөрчлөлт оруулж байгаа ч хувийн мессежийг нууцлалтай хэвээр нь хадгална.
Өөрсдийн блогт бичсэнээр “Бид Facebook-тэй хэрэглэгчдийнхээ мэдээллийг хуваалцаж байгаа ч хувь хэрэглэгчийн мессежийг хэн ч уншиж чадахгүй хэвээр байх болно. WhatsApp, Facebook, өөр хэн ч бай хувийн мессежийг уншихгүй” гэжээ.
Эх сурвалж: WhatsApp