АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 8-нд болно. Тус улсын голлох хоёр хүчин болох Бүгд найрамдах нам ба Ардчилсан намынхан нэр дэвшигчдээ хэдийнэ тодруулчихсан байгаа. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр хоёр нам их хурлаа хийж албан ёсоор нэр дэвшигчдээ зарласан. Ардчилсан намаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, БНН-аас тэрбумтан Д.Трамп нар өрсөлдөнө.
Хоёр нэр дэвшигчийн хэн нь Ерөнхийлөгч болох эсэх нь удахгүй шийдэгдэх ч тэднийг тойрсон элдэв асуудал шуугиан тарьсаар байна.
Саяхан Д.Трампыг дэмжихгүй байх талаар намын гишүүд нь Үндэсний хороондоо хандаж уриалсан байдаг. Харин Хиллари Клинтоныг Төрийн нарийн бичгийн дарга байхдаа албаны баримт бичгээ хувийн серверээ ашиглан илгээж, түүгээр авч байсан дуулиан өнгөрсөн гуравдугаар сараас эхлэлтэй. Энэ нь юуны өмнө хакерчид төрийн байгууллагын цахим хуудас руу байнга халдах болсонтой холбоотой аж. Х.Клинтоны хувийн шуудангаар илгээгдсэн болон хүлээн авсан тэдгээр захидалд улсын нууцлалтай холбоотой мэдээлэл байсан эсэхийг Холбооны Мөрдөх товчоо шалгасан байдаг.
Тус байгууллагаас “Энэ нь Х.Клинтонд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болохгүй. Хатагтайн хувийн шуудангийн серверийг эвдсэн гэсэн ямар ч баримт олдоогүй” гэж мэдэгдэж байв. Гэвч өнгөрсөн пүрэв гаригт Америкийн шүүхээс Х.Клинтоны хувийн захидлыг ил болгохыг АНУ-ын Төрийн Департаментаас албан ёсоор шаарджээ. Ингэхдээ есдүгээр сарын 13 гэхэд хувийн шууданд нь байсан 14900 захидлыг ил болгох ёстой гэжээ.