Canon анх 2005 онд худалдаанд гаргаж байсан 5D загварын камерынхаа дөрөв дэх хувилбар болох 5D Mark IV загварыг танилцууллаа. Энэ камер 4К бичлэг хийх, Wi-Fi холболттой, дэлгэц нь мэдэрдэг гээд өмнөх загваруудаас ялгарах зүйл олон.
Ирэх есдүгээр сарын эхээр 3499 ам. долларын үнэтэй худалдаанд гарах 5D Mark IV 30,4 мегапиксел мэдрэгчтэй, ISO нь 100-32000/50-102,400 болгон нэмэгдүүлж болно/ бөгөөд секундэд долоон кадр дарах чадалтай.
Хяналтын дэлгэц нь өмнөх загвартай адил 3,2 инчийн LCD хэвээр ч гэсэн 1,62 цэгийн нягтшилтай, хэрэглэгч зургийг ойртуулах, фокус тааруулах зэрэг зүйлсийг бүгдийг дэлгэц дээр хийж болно.
Түүнчлэн өөр дээрээ GPS-тэй, Wi-Fi, NFC дэмждэг болжээ. Хамгийн гол нь Canon-ын Dual Pixel автоматаар фокус тааруулах системтэй болсноор дүрс бичлэгт илүү тохиромжтой болсон аж.
24-30 fps хурдаар 4К бичлэг хийх чадалтай болсон энэ камер 60fps хурдаар 1080, 120 fps хурдаар 720 нягттай бичлэг хийж чадна.
Эх сурвалж: Verge