Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байхаар болсон.
Жолоочийн зөрчлийн оноо тооцож эхэлснээс хойш нийт 16 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулжээ. Харин жолооч оноо дууссан тохиолдолд хоёр цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх юм байна.
Эрхээ сэргээлгэхийн тулд иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, сургалтад хамрагдсан тодорхойлолт, жолооны үнэмлэхний үнэ 12500 төгрөг тушаасан баримт бүрдүүлэх хэрэгтэй гэнэ. Мөн зөрчлийн оноо дуусаагүй ч хасуулсан оноогоо ЦЕГ-ын Лицензийн төвд хандаж, дээрх байдлаар сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой гэж албаныхан хэллээ.
С.Уянга