Эрх баригчид Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг иргэдээр төлүүлэхээр ханцуй шамлан буй энэ үед Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хүн бүр эргэцүүлж суугаа байх.
Иргэдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсоход дийлэнх нь үүнийг эсэргүүцэж байсан бөгөөд “Шимтгэл насаараа төлөөд ямар ашиг байна, бид боломжоо ашиглаагүй нөхцөлд тэр мөнгө хаачдаг нь тодорхойгүй…” хэмээн бухимдангуй ярьцгаасан.
Шимтгэлийн асуудал сөхөгдөж байгаа энэ үед иргэн Нийгмийн даатгалын шимтгэлд халааснаасаа хэчнээн төгрөг улсад төлдөг, энэ мөнгө юунд зарцуулагддаг талаар сонирхлоо.
Юун түрүүнд сар бүрийн цалингаас өгсөөр хэдийнэ дадал болсон мөнгөнийхөө талаар бага зэргийн тооцоо хийж үзэцгээе.
НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ХҮН ХЭЧНЭЭН ТӨГРӨГИЙГ ШИМТГЭЛД ТӨЛДӨГ ВЭ?
Иргэн бүр цалингийнхаа 20 хувийг Нийгмийн даатгалын шимтгэл, Хүн амын орлогын албан татварт төлдөг.
Та нэг сая төгрөгийн цалинтай бол 10 хувь буюу 100 мянган төгрөгийг сар бүр Нийгмийн даатгалын шимтгэлд өгнө гэсэн үг.
Үүнийгээ нэг жилд үржүүлбэл 1.2 сая, 10 жил төллөө гэж үзвэл 12 сая төгрөгийг шимтгэлд зарцуулах нь. Энэ талаар дараах инфографикт ойлгомжтой харагдана.
Энэхүү тооцоололд эдийн засгийн өсөлт бууралт, инфляци, цалингийн нэмэгдэл, хасагдал зэргийг харгалзаагүй болно.
Хэрэв Засгийн газраас даатгалын шимтгэлийг 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа гэж үзвэл сая төгрөгийн цалинтай хүн сар бүр 50 мянган төгрөг жилдээ 600 мянган төгрөгийг улсад нэмж төлнө гэсэн үг юм байна.
Өөрөөр хэлбэл нэг хүн нийтдээ 1.8 сая төгрөгийг Нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулах нь…
ШИМТГЭЛД ТӨЛДӨГ МӨНГӨ ХААШАА ОРДОГ ВЭ?
Шимтгэлээ төлчихлөө. Хүүхэд төрүүлэх, өвдөхөөс бусад буюу өөрийнхөө боломжуудыг эдэлж чадахгүй нөхцөлд энэ мөнгө хаачдаг вэ гэсэн асуулт ургаж байна уу.
Энэ талаар мэргэжлийн хүнээс хариулт авахаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Э.Баасанжалбатай ярилцлаа.
-Монгол улсын хэмжээнд нийгмийн даатгал төлдөг хэчнээн хүн байдаг вэ?
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлж, зарлага санхүүжилтийг цаг хугацаанд нь гүйцэтгэх, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч (иргэд)-д шуурхай үзүүлэх, үйлчилгээнд дэвшилтэт хэлбэр нэвтрүүлэх, тооцоолол судалгаа хийх болон бусад чиг үүргийг хэрэгжүүлж, Монгол улсын хүн амын нийгмийн баталгааг ханган ажиллаж байна.
2015 оны жилийн эцсийн статистикаас үзэхэд нийгмийн даатгалд бүртгэлтэй 41.6 мянган ажил олгогч байна гэсэн дүн гарсан. Манай даатгалын тогтолцоонд даатгуулагч нь албан журмаар болон сайн дураар даатгуулахаар тусгасан байдаг. Албан журмын даатгуулагчийн тоо 799.8 мянга, сайн дурын даатгуулагч 189.2 мянгад хүрсэн байна. Тэгэхээр сая орчим хүн шимтгэл төлж байна гэсэн үг. Жил ирэх тусам даатгуулагчдын тоо тэр дундаа сайн дураар нийгмийн даатгалд даатгуулж нийгмийн баталгаагаа хангах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байна. Сүүлийн таван жилийн дотор л гэхэд сайн дураар даатгуулагчдын тоо 2.3 дахин өссөн байгаа.

-Өнгөрсөн жилийн хувьд Нийгмийн даатгалын сан хэчнээн төгрөгийн орлоготой хийсэн бэ. Иргэдийн төлөх шимтгэлийн хэмжээ ямар байдаг вэ?
-Өнгөрсөн жил 1 их наяд 544,3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулж давхардсан тоогоор 5.6 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын үйлчилгээний зардалд 1 их наяд 546.6 тэр бум төгрөгийг зарцуулсан. Иргэдийн төлөх шимтгэлийн тухайд асуулаа. Та сарын цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоосоо нийгмийн даатгалд 21 хувийн шимтгэлийг, хэрвээ эрсдэл өндөртэй ажлын байранд ажилладаг бол 22,23 хувийн шимтгэлийг төлнө. Гэхдээ үүний 10 хувийг л даатгуулагч өөрөө төлөх ба үлдсэнийг нь ажил олгогч хариуцан төлдөг. Тодруулбал
- Тэтгэврийн даатгалд 7,
- Тэтгэмжийн даатгалд 0.8,
- Ажилгүйдлийн даатгалд 0.2,
- Эрүүл мэндийн даатгалд 2 хувь нь хуваарилагддаг юм.
Харин сайн дурын даатгуулагчийн тухайд
- Тэтгэврийн даатгалд 10,
- Тэтгэмжийн даатгалд 1,
- Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд 1
- Нийт 12 хувийн шимтгэлийг тухай үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, түүнийг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тооцон төлдөг.
Э.БААСАНЖАЛБА: ДААТГУУЛАГЧ 12 САЯ ТӨГРӨГИЙН ШИМТГЭЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ 107 САЯ ТӨГРӨГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ
-Иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэлийг юунд зарцуулдаг юм бэ?
-Нийгмийн даатгал нь
- Тэтгэврийн даатгал,
- Тэтгэмжийн даатгал,
- Эрүүл мэндийн даатгал,
- Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал,
- Ажилгүйдлийн даатгал гэсэн таван сантай.
Нийгмийн даатгалын санд таны төлсөн шимтгэлийн орлогыг төвлөрүүлж эдгээр сандаа хуваарилан мөн хэмжээний зарлагыг тус тусынх нь зориулалтаар санхүүжүүлэх зарчмаар ажилладаг. Сангуудын хөрөнгийг хооронд нь шилжүүлэн тооцохыг хориглодог, мөн зориулалтын бусаар зарцуулах боломжгүй байдаг гэдгийг хэлэх нь зөв. Нийгмийн даатгалын орлого зарлага, тусламж үйлчилгээний жагсаалт бүгд нийтэд нээлттэй. Иргэд даатгуулагчид маань www.ndaatgal.mn сайтаас сар бүрийн статистик мэдээллийг харах боломжтой.
-Даатгуулагч тухайн жилдээ тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, жирэмсний, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны гэх мэт тэтгэмжээ аваагүй нөхцөлд тэр мөнгө хаашаа ордог вэ?
-Нийгмийн даатгал нь хүний амьдралд учирч болохуйц эрсдэлийг хуваалцаж, орлогын бууралтаас сэргийлдэг. Хэнд хэзээ эрсдэл тохиолдохыг урьдчилан таамаглах боломжгүй шүү дээ. Нэг хүнд яг тэдэн төгрөг зарцуулах ёстой гэсэн зүйл байхгүй. Манай өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцоо эрүүл нь өвчтэйгөө, залуу нь ахмадыгаа гэсэн эв санааны нэгдлийн зарчимд тулгуурласан байдаг. Гэвч төлсөн шимтгэлийнхээ үр шимийг огт хүртдэггүй хүн гэж үгүй, бүгд ямар нэг хэмжээгээр нийгмийн даатгалын үйлчилгээ авдаг.
Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр даатгуулагч та хэдий хэмжээний зардлыг Нийгмийн даатгалын сангаас гаргуулахыг хийсвэр жишээн доор тооцоолж үзье л дээ. Иргэн Ц нийт 20 жил ажиллахдаа 500 мянган төгрөгний цалинтай байсан гэж үзвэл сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд 50.000 төгрөг төлнө. Ингэхээр жилд 600.000₮, 20 жилд- 12.000.000₮ төгрөг төлөх юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ
Даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж үйлчилгээний санхүүжилтийн дээд хэмжээ жилд 2.000.000 төгрөг байдаг.
Даатгуулагч жил бүр ийм хэмжээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан гэж тооцвол
40.000.000₮ болж байна.
ЖИРЭМСЭН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ
Монгол эмэгтэйн дундаж төрөлтийн тоо 3. Даатгуулагч 3 хүүхэд төрүүлсэн гэвэл нэг удаагийн жирэмсэн амаржсаны тэтгэмжид 2.000.000₮, 3 удаа амаржихдаа нийт 6.000.000₮ жирэмсэн амаржсаны тэтгэмж хэлбэрээр нийгмийн даатгалын сангаас авсан байна.
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ
Даатгуулагч Цэцгээ 20 жил ажиллахдаа 10 удаа эрүүл мэндийн шалтгааны улмаас тус бүрт 10 хоног эмнэлэгт хэвтсэн гэж тооцвол нэг удаад 124.990₮, нийт 1.249.900₮-ийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан байна.
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ
Даатгуулагч 20 жил нийгмийн даатгал төлж ажиллахдаа 5 удаа ажлаас чөлөөлөгдөж ажилгүйдлийн тэтгэмж авсан гэж тооцвол нэг удаад 806.604₮ нийт таван удаа тэтгэмж авахдаа 4.033.020₮-ийн ажилгүйдлийн тэтгэмж ажилгүйдлийн даатгалын сангаас авах тооцоо гарч байна.
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР
Даатгуулагч 55 насандаа тэтгэвэрт гарч Монгол эмэгтэйн дундаж наслалт болох 75.5 насална гэж тооцвол 20.5 жил тэтгэвэр авна. Хэрвээ сар бүр 230.000₮ тэтгэвэр авч байсан гэж тооцвол нийт 56.350.000₮-ийн тэтгэвэр авах юм.
Энд тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбоотой зардал, мэргэжлийн сургалтанд суралцах зардал, оршуулгын тэтгэмж зэргийг тооцож үзээгүй боловч даатгуулагч Цэцгээ 20 жил хөдөлмөр эрхлэхдээ 12.000.000 төгрөг шимтгэлд төлөөд хариуд нь 107.632.920 төгрөгийн үйлчилгээг нийгмийн даатгалын сангаас авах тооцоо гарч байна. Энэ бол хийсвэр тооцоолол хүн бүрийн нийгмийн даатгалын сангаас авах үйлчилгээ, түүнд зарцуулах хөрөнгө нь ажилласан жил, төлсөн шимтгэл, авсан үйлчилгээнээс хамааран янз бүр гарна л даа.
Улс оршин тогнож байгаа цагт хүн бүхэн татвар, шимтгэл төлөх нь гарцаагүй. Төлөх ч ёстой. Гэсэн ч өнөөдрийн төлж байгаа татаасыг дахин нэмэгдүүлнэ гэдэг хоногийн талхны мөнгөө арай ядан олж буй ард түмний хувьд ихээхэн дарамт болох нь ойлгомжтой.
“ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН ӨРТГИЙГ ИРГЭДЭЭР ТӨЛҮҮЛЭХГҮЙ...”
Тэд ийм амлалт хэлж гарч ирсэн…
Айл бүрт тарааж, гудамжаар нэг хийсгэсэн Мөрийн хөтөлбөрийнхөө эхний хуудсанд “…БИД өрийн дарамтыг бууруулж эдийн засгаа сэргээн босгоно, аймаг бүрт үйлдвэр байгуулна, эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй, цалин урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ…” гэж дурдсан.
Энэ өгүүлбэрүүд дундаас “Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” гэсэн үг өнөө үед хамгийн түрүүнд нүдэнд тусаж байгаа биз.
Гэтэл амлалтдаа хүрэх нь битгий хэл үе үеийн эрх баригчдын хийсэн балгийг ард иргэдэдээ үүрүүлж, халаасыг нь сэгсрэх төслийг өнөөдөр боловсруулж байна.
Өөрөөр хэлбэл, тэд Төсвийн тухай хуулийн төсөлд нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг таван нэгжээр, үе шаттай нэмэх замаар тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулна гэв.
Учир нь тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй гэж тэд үзэж байгаа юм.
Бас болоогүй, “Тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ…” гэчихэж. Ард түмэндээ өгөх нь байтугай тэтгэвэрт гарах насыг уртасгана гэж Төсвийн тухай хуулийн төсөлд цагаан дээр хараар бичсэн байна.
Мөрийн хөтөлбөр нэртэй зохиолыг тойрч сууж ярилцаад толгойд орсноо бичдэг нь үнэн бололтой.
Тэдэнд ард түмнийнхээ халаасыг тэмтрэхээс өөр сонголт, гарц үлдээгүй гэж үү. Ядаж анх гарч ирэхдээ “зохиосон” мөрийн хөтөлбөрөө эргэн нэг хараасай…