ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
- Та ШӨХТГ-ын даргаар багагүй хугацаанд ажилласан. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?
- Өнгөрсөн есөн сарын хугацаанд манай байгууллага 90 орчим томоохон ажлыг хийж гүйцэтгэлээ. Засгийн газраас 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласан. Мөн Үндэсний хөтөлбөрийг батлууллаа.
Монгол Улсын хөгжлийн чиг хандлага болгож энэ агентлагийг өөрийн стратегитай болгосон. Хэрэглэгчийн хуулийг шинэчлэн УИХ-д өргөн барьсан. Байрны асуудалд анхаарч шав тавьсан, хамтын ажиллагааг хөгжүүлж олон улс оронтой хамтран ажиллаж тодорхой мөнгөн тусламжуудыг гаднаас татаж авч чадсан. Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийг гол зарчим болгож, байгууллагуудыг торгохоос илүүтэй зөв залж чиглүүлэх ажлуудыг эрчимтэй хийсэн зэргээр тоочоод байвал олон зүйл байна.
Энэ хугацаанд Монгол Улсын төсөвт зургаан тэрбум төгрөг төвлөрүүлснээс гадна сайн баг сайн хамт олныг бүрдүүлж ажилтнуудаа мэргэшүүлэхэд анхаарч, гадаад дотоодын сургалтад хамрууллаа.
-“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр зэрэг томоохон газруудыг шалгаж эхэлсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Шалгалтын ажил ямар шатандаа явж байна вэ?
-“Эрдэнэс Тавантолгой”, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг шалгаж байсан. Хамгийн сүүлд “Эрдэнэс Тавантолгой”- н ажлыг өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн шалгаж байсан боловч харамсалтай нь шалгах процесс дундуур намайг ажлаас чөлөөллөө. Анхан шатны шалгалтаар худалдан авалттай холбоотой зөрчил нэлээдгүй гарч ирж магадгүй байна.
Шалгалтын ажилтай танилцаж эхлэх гэж байтал ажлаа өгөх боллоо. Мөн хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан Монголын ирээдүй болсон оюунлаг залуусынхаа сургалтын төлбөрийг эдийн засгийн энэ хүнд нөхцөлд тогтвортой барьж, сургалтын төлбөрийг нэмэх асуудлыг зогсоосон. Шатахууны үнийг энэ жил сүүлийн арван жилд байгаагүйгээр 300 төгрөгөөр буулгаж чадсан.
Н.Батсуурь