АН-ын ууган гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд хандсан юм. Энэ үеэр тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны анхны гишүүн, АН-ын Эрс шинэчлэл хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Намсрайгийн байр суурийг сонирхлоо.
- АН-д ард түмэн дүнгээ тавьсан. Өөрөөр хэлбэл сонгуульд ялагдсан шалтгааныг намын удирдлагуудаас болсон гэх хүмүүс цөөнгүй байна. Та ямар бодолтой байна вэ?
- АН ялагдсанд намын гишүүд, Монголын ард түмэн буруугүй. Зөвхөн намын цөөн хэдэн удирдлага, олигархуудын буруу үйл ажиллагаа, эндүү бодлого хэрэгжүүлсний гайгаас боллоо. АН-ын бодлого шийдвэр буруу, намынхаа ажлыг уландаа гишгэж, төр засгийн бодлогыг буруу тийш залахад нь бид цаг тухайд нь сануулж, тэмцэж ирсэн.
Намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлж шинэ шатанд гаргах талаар удирдлагад шаардлага тавьсан боловч харамсалтай нь хүлээж аваагүй.Мөн ард түмний дэмжлэгийг авч албан тушаалд очихоороо ярьсан хэлсэндээ хүрдэггүй учраас энэ бүхний хариуцлагыг тооцож ард түмэн сонгуулийн дүнгээ тавьсан гэж үзэж байгаа.
- Эрх барих хугацаандаа төсвийн мөнгийг үргүй зарцуулж, нам доторх зөрчлөөсөө болж төрийн хүчийг сулруулсан гэдгийг хэлж байгаа хүн ч бий?
- Фракц хоорондын зөрчил гэхээсээ илүү фракцын удирдлага, дарга гэж өөрсдийгөө өргөмжилсөн цөөн хүний эрх ашиг бий. Албан тушаал эрх мэдлийг тэдгээр хүмүүс л хоорондоо ярьж тохироод, тэр бүхэн нь намын шийдвэр болж байдаг. Шийдвэр нь дандаа алдаатай буруу бодлого, зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг бодсоор ирсэн.
Энэ нь намын нийт гишүүдэд таалагддаггүй байсан.Дээр хэлсэнчлэн фракцгүй, намынхаа, нийт ард түмэн, улс орныхоо эрх ашгийг чухалчлахыг бид олон удаа шаардсан. Гэвч бүх зүйл бялуу хуваах байдлаар явж ирсэн нь даамжирсаар ийм байдалд хүргэлээ. Манай намын гишүүд дунд шударга, ардчиллын төлөө, ардчиллаа хамгаалахын төлөө, улс орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс олон бий. Тэдний нэг нь Ж.Батзандан гишүүн гэж би харж байгаа.
- Ардчилсан нам анх ямар байсан, одоо ямар болчхоод байгааг энэ намын ууган гишүүний хувьд хэлэхгүй юу?
- Анх манай нам Монголд ардчиллыг манлайлж,түүчээлсэн, ялалтад хүргэхийн төлөө дарга цэрэг ялгалгүй нэгэн зорилгын төлөө тууштай тэмцдэг нам байсан. Энэ үйл хэрэг монгол орноо хурдацтай хөгжүүлэх, ард олны амьдралыг дээшлүүлэх, улмаар ардчиллын эрх чөлөөг баталгаажуулах зорилготой байсан.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ бүхэн эсрэгээрээ болж байна. Эцэстээ гишүүд дэмжигчид нь шүүмжилж, огцруулах дээрээ тулчихлаа. Эрх мэдэлд хүрч, төрийн эрх барилцсан цагаасаа зан нь хувирч эхэлж байгааг сүүлийн хэдэн жил харлаа.
- Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан хүмүүсийг хална, хариуцлага хүлээлгэх талаар яригдсан. Ямар хүмүүст хэрхэн хариуцлага хүлээлгэх ёстой вэ?
- Нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхгүй хэдхэн хүн өөрсдөдөө зориулаад хуралдчихдаг. Дарга нар нь хэндээ ямар хариуцлага хүлээлгэхийг мэдэхгүй байна. Ер нь хэн нь улс орныхоо эрх ашгийн төлөө байсан эсэх нь үргэлж хаалттай байж ирсэн. Сүүлийн жилүүдэд Их хурал, ҮЗХ-ны хурлаа хийдэггүй болсон учраас тухайн цаг үед хэн ямар зөв, буруу шийдвэр гаргасныг гишүүддээ тайлбарлах ёстой. Зарим нь эрх мэдэлгүй байхдаа давхар дээлийг тайлахыг шаарддаг байсан бол өөрсдөө дарга, сайд болонгуут хэд хэдэн давхар дээл өмсчхөөд ичихгүй сууж байдаг.
- Намын даргын суудалд П.Цагаан, С.Эрдэнэ, Г.Батхүү. Д.Эрдэнэбат нарын нэр яригдаж байна. Таны бодлоор хэн намын дарга болбол эрс шинэчлэл хийж, зөв чиглүүлнэ гэж бодож байна вэ?
- АН-ын даргад хэн ч өрсөлдөх нээлттэй. Нэрээ дэвшүүлээд байгаа хүмүүс 2020 онд намаа ямар түвшинд хүргэсэн байх юм, улс орны эрх ашгийн төлөө яаж ажиллах юм зэргээр Мөрийн хөтөлбөрөө танилцуулаад шударгаар өрсөлдөх хэрэгтэй. Мөрийн хөтөлбөрөө 21 аймаг, есөн дүүргээр явж гишүүдээрээ хэлэлцүүлээд шүүлгээд олонхийн дэмжлэг авсан хүн л гараад ирнэ.Чадвартай, мундаг лидер бол шууд л дэмжлэг авна. Бүх хүмүүс ингээд явахгүй яагаад фракцийн хэдэн хүнтэй хуйвалдаад, дарга цэрэг болох гээд яваад байгаа юм.
- АН-ыг хэрхэн шинэчлэх ёстой вэ. Мөн өнөөдөр /өчигдөр/ хуралдах ёстой байсан ҮЗХ-ны хурал юунаас болж хойшлов?
- Энэ нам өөрийн гэсэн үзэл баримтлал, үндсэн дүрэмгүй болсон. АН хаалттай, олгиархиудын нам болсон. Нам толгойгүй удирдлагагүй, замбараагүй болсон. Сүүлийн жилүүдэд газар аваад байгаа бугшсан зүйлээс салж яаралтай шинэчлэх ёстой. Намынхаа бүтцээс эхлээд бүх шатанд шинэчлэл хийж гишүүд дэмжигчдийнхээ дунд хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй. Нэгдсэн зохион байгуулалттайгаар бүх зүйлийг эхэлье.
Намын удирдлагуудыг хүссэн хүсээгүй шинэчлэнэ. Дарга нар, хууль бус үүрэг гүйцэтгэгчид нэгэндээ албан тушаал бэлэглэдэг тогтолцоог хэлэх шаардлагатай. ҮЗХ-гоо хуралдуулж чаддаггүй, гишүүд дэмжигчдийнхээ саналыг сонсохоос айдаг дарга нарыг өөрчлөх учиртай. Үндэсний хэмжээний хэлэлцүүлгээс тодорч гарч ирсэн хүн АН-ын жинхэнэ дарга байх болно. Тэр хэн байх нь гол биш. Нийт гишүүдийнхээ олонхийн саналаар дэмжигдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн л байх ёстой.
Намын их хуралд анхан шатнаас эхлээд бүх шатны байгууллагуудаас хамруулаасай гэж хүсч байна. Фракц, олигархууд тохиролцоогоор намын дарга сонгохгүй шүү гэдгийг хатуу анхааруулж байна. ҮЗХ ямар ч эрхзүйн чадамжгүй болсон. Тиймээс шинэ бүтэц зохион байгуулалтад орж ажиллах ёстой. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол өөрсдөө санаачилж намын онц их хурлыг хуралдуулна. Фракцын дарга нар хоорондоо тохиролцоогүй, зөрчилдөөнтэй гэх асуудлаар ҮЗХ хуралдахгүй хойшилж байна. Өмнө нь ч ийм асуудлаар хойшлуулсаар байсан.
С.Уянга