"Уурхайн хаалт 2016" хурлыг "Нийгмийн лиценз" сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулна.
Энэхүү хурлаар уул уурхайн компаниудад тулгарч буй "нийгмийн лиценз"-ийн асуудлууд, тэдгээрийг үр дүнтэй шийдсэн, оролцогч талуудыг оновчтой уялдуулсан, оролцоог хангасан шилдэг туршлагатай танилцаж, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гео-шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтран "Уул уурхайн салбар дахь байгаль хамгаалал" төслийг хэрэгжүүлж, 2006 оноос эхлэн "Уурхайн хаалт ба байгаль орчны нөхөн сэргээлт" сэдэвт онол практикийн хурлыг жил бүр зохион байгуулж иржээ. Тус хурлаар уурхайн хаалтын эрх зүйн зохицуулалт, олон улсын тэргүүн туршлага, Монгол Улсын уул уурхайн компаниудын уурхайн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр хийж буй ажлуудыг мэргэжлийн түвшинд хэлэлцэж, өнөөгийн тулгамдсан асуудлыг тодорхойлон шийдвэр гаргах түвшинд уламжлах ажлыг зохион байгуулдаг.
Энэхүү хурлын талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.