Яг одоо УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Та бүхэн хуралдааны мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авах боломжтой.
Хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Эдийн засгийн онцгой нөхцөл байдлаас гарах арга хэмжээнийхээ төлөвлөгөөг хэзээ хэлэлцэж УИХ-д оруулж ирэх вэ? Хугацааг нь алдмааргүй байна. 17 хувийн өсөлттэй байсныг 1 хувь дээр авч ирчихээд, валютын нөөцийг шавхаж, бүх компаниудыг дампууруулчихаад энэ талаар ярихгүй гээд байх юм. Ярина. Бодит үнэнийг нуугаад байвал байдал улам даамжирна. Эдийн засагт онцгой нөхцөл байдал үүссэн нь үнэн. Өвчилсөн хэсгийг нь тайрч хаячихаад цаашаа явахаас аргагүй.
Өнгөрснийг битгий ярь гэж ам хаах гэж оролдоод байдгаа болиоч. Анхдугаар чуулганы үеэр тувт ярьсан. Одоо дахиад яриад эхэллээ. Ам хаахгүй шүү. Үнэнээс зугатах тусам байдал хүндэрдэг юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Эдийн засгийн хүндрэлээс гарах онцгой нөхцөл байдлын хөтөлбөрийг Монголбанк, Засгийн газар боловсруулж байгаа. Төсвийн тодотгол УИХ-аар батлагдсаны дараа өргөн барина. Тэгэхээр намрын чуулган эхлэхэд онцгой байдлын хөтөлбөрийг өргөн барина.