Монгол, Солонгосын бөөрний эмч, сувилагчдын уулзалт өнөөдөр болж байна. Монголын бөөрний эмч нар 2008 оноос хойш Солонгосын эмч, сувилагч нартай хамтран өвчний өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болоод туршлагаа хуваалцдаг болжээ.
Энэ удаад тэд “Бөөрний архаг өвчний оноошилгоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвээр хуралдаж, туршлага солилцоно.
Сөүлийн их сургуулийн эмнэлэг, Аннам их сургуулийн эмнэлэг болон Солонгосын Үндэсний эмнэлгийн энэ чиглэлээр ажилладаг эмч нар, тэр дундаа Солонгосын Диализийн төвийн хоёр сувилагч семинарт оролцож байгаа нь талархууштай явдал болж байгааг УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж онцолж байв.
Семинарт 21 аймаг, төвийн эмнэлгүүдийн бөөрний эмч нар оролцож байгаа бөгөөд анхны илтгэлийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн эмч Д.Чулуунцэцэг “Монгол Улсад бөөрний архаг өвчний тархалт, өнөөгийн байдал” сэдвээр тавьсан юм.
Нөхцөл байдлыг танилцуулсны дараа Солонгосоос ирсэн эмч, мэргэжилтнүүд эмчилгээний орчин үеийн чиг хандлагыг нарийвчлан танилцуулж байв.
Семинар бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд бямба гарагт бөөрний эмч нарын ажлын байрны сургалтыг зохион байгуулснаар өндөрлөх юм.