УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулав.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, төсвийн богино, дунд хугацааны бодлогыг тодорхойлоход баримтлах, төсвийн зохистой үзүүлэлтүүдийн түвшин, харьцаа, хязгаарлалтуудыг тогтоон мөрдүүлдэг.
Одоогийн хуульд 2018 оны төсвийн жилээс нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг ДНБ-ий 2 хувь, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээг 40 хувьд хүргэн, жил бүр үе шаттайгаар бууруулахаар тогтоосон юм.
Гэвч эдийн засагт үүссэн хүндрэл энэ хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагуудыг одоогийн тодорхойлсон түвшинд мөрдөж, хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүсгэжээ. Тиймээс төсвийн тусгай шаардлагуудад хүрэх хугацааг дахин сунгаж, зохицуулалт хийх шаардлагатай гэж Засгийн газар үзжээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг
- 2016 онд 18.5 хувиас,
- 2017 онд 17 хувиас,
- 2018 онд 15 хувиас,
- 2019 онд 13 хувиас,
- 2020 онд 9 хувиас,
- 2021 онд 7 хувиас,
- 2022 онд 5 хувиас,
- 2023 онд 3 хувиас,
2024 оноос хоёр хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд заажээ.
Түүнчлэн Засгийн газрын өрийн зохистой түвшинг дахин авч үзэж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн хэмжээ 2016 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан ДНБ-ий 55 хувиас давахаар байгаа.
Иймд өрийн тусгай шаардлагыг Засгийн газрын өрийн зохистой түвшин болох ДНБ-ий 60 хувьд хүргэх зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай болжээ. Тиймээс өрийн тусгай шаардлагыг хангахын тулд Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах өөрчлөлтийг боловсруулжээ.