Хэрвээ та iPhone ашигладаг iOS үйлдлийн системээ яаралтай шинэчлэх шаардлагатай. Lookout аюулгүйн шинжилгээний компанийн тайлбарлаж буйгаар iOS үйлдлийн системтэй хэрэглэгчдийн бүх мэдээллийг хулгайлах бодитой аюул бий гэжээ.
Израйлийн NSO групп Pegasus хэмээх хортой программыг зохиосон аж. Хэрэглэгчид тескт хэлбэрээр зурвас эсвэл цахим шуудан ирж, хэрвээ холбоос дээр дарах л юм бол программ өөрийгөө төхөөрөмжид суулгадаг.
Ингээд нэгэнт суусны дараа утасны дуудлага, цахим шуудан, Wi-Fi нууц үгийг хүртэл цуглуулж, утасны микрофон, камер зэргийг алсаас удирдах боломжтой болдог юм байна. Тиймээс Apple энэ алдааг засахын тулд өнгөрсөн арав хоногийн хугацаанд iOS 9.3.5 хувилбарыг хэрэглэгчдэд санал болгож эхэлжээ.
Хэрэглэгч Settings – General – Software update гэсэн дарааллын дагуу орж үйлдлийн системээ шинэчилнэ.
Дэлхийн улс орнуудын засгийн газруудад олон сая долларын үнэтэй тагнуулын программ хангамж санал болгодог NSO групп 2009 онд Израйлийн засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдаж байсан бөгөөд Италийн Hacking Team-ын Ойрхи Дорнод хувилбар юм.