Эдийн засаг элгээрээ хэвтэж, энд тэндгүй л дампуурал, түр зогсолт. Дайны хажуугаар дажин гэгчийн үлгэрээр мэр сэр луйвар явагдаж гомдсон хүмүүс, горьдлого тээсэн иргэд.... Нийгмийн энэ үзэгдэл автомашины бизнесийн салбарыг ч мөн тойрсонгүй. Өчигдөрхөн, “Алтан харилцаа” гэх сүржин нэртэй компани dreamcar сайтаар дамжуулан 98 иргэний итгэл дээр гишгэлж, сэтгэлийг сэвтээсэн нь автомашины импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулагчдад итгэх иргэдийн итгэлийг сааралтуулж орхив. Итгэлээ эвдүүлсэн иргэдийн мэдээллийг үзсэн эгч маань “Хөл дүүжлэх унаатай болох гэсэн юмсан. Ингээд дээрэмдүүлчихвэл ч хэцүүдэх нь” гэсэн бөгөөд сэтгүүлч сэтэртэйгээрээ итгэж болох газар байгаа эсэхийг олж өгч надад болон ирээдүйд хохирч мэдэх иргэдэд тус нэмэр бол гэсэн үүрэг даалгавар надад өглөө.
Судлаад үзэхнээ, итгэл алдсан “дайсан” нь эднийх ганц биш ажээ. Тодруулбал, “Нэг төгрөг”, “Алтан гүүр”, “Алтан самурай”, "Mongolia Autocom Japan" зэрэг алт мөнгөөр овоглож, хямдхан үнэ амласан нөхдүүд иргэдийг өчнөөн дөчнөөнөөр нь хуурч, хулхидаж, өр гомдлоо барагдуулалгүй хил даваад алга болсон байдаг юм байна. Ингээд л хөл дүүжлэх унаатай болох гэсэн иргэд маань хөдөлж, хөдөлмөрлөж олсон хэдээ бусдад “хандивлачихаад” хөл хөсөр явсаар байх гэж үү гэсэн бодол маань итгэлтэй “нөхөр” олох эрэлд намайг хөтөлсөн юм.
Интернэтээс дуртай мэдээллээ олж болно гэсэн бодолтой болсон өнөө цагт иргэд хамгийн түрүүн цахим ертөнцөөс итгэлтэй түншээ хайдаг байх нь. Мэдээж тэднийг “Чанартай машин оруулж ирнэ” “Машин зарна”, “Гадаадаас шууд оруулж ирнэ” гэсэн сайхан мэдээллүүд өч дөчнөөнөөрөө угтах нь тэр. Ингээд л азтай нэг нь дөнгүүрийг нь сонгож, аз дутсан зарим нь dreamcar-ийн өрөөсөн дугуйнуудтай таарч залилуулж мэхлүүлдэг байх нь.
Миний бие интернэт баахан ухаж төнхөж залхаад 1000 mashin.mn онлайн худалдаа руу утас цохив. Харилцагч маань автомашины онлайн худалдаа төдийгүй автомашин импортын байгууллагуудын нэр төрийг сэвтүүлж, иргэдийн итгэлийг эвдэж байгаад харамсаж байгаагаа хэлээд өөрийнхөө байгууллагад 100 хувь итгэж найдаж болно гэсэн юм.
Мэдээж ашигийн төлөө ажилладаг ямар ч итгээд өөрийгөө итгэлтэй, найдвартай, өнгөтэй өөдтэй гэх нь ойлгомжтой хэрэг л дээ. Гэхдээ намайг уг байгууллагад итгэл төрүүлэх шалтгаан бол энэхүү сайтын албан ёсны түнш нь Япон улсын автомашин экспортлогч Be forward компани гэсэн нь байлаа. Тиймээс зарим зүйлсийн тодруулсан юм. Юуны өмнө автомашины импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд машинуудыг талх шиг л өдөр бүр хэдээр нь зараад дуусгачихгүй учраас онлайн худалдааг зайлшгүй ашиглах шаардлагатай байдгийг учирлав. Үүгээр л тэд худалдаалж буй бараагаа сурталчлан таниулахын зэрэгцээ, иргэдэд сонголтоо зөв хийх арга замыг нь нээж өгдөг юм байна. Нөгөөтэйгүүр тэднийхэн Япон улсаас хуучин машин оруулж ирж худалдаалдаг бөгөөд тэдгээр нь ямар нэгэн засварт ороогүй яг орж ирсэнээрээ бэлэн машинуудыг хүмүүст санал болгодог юм байна. Хоёрдугаарт захиалчихсан, замд яваа машинуудынхаа зарыг цаг алдалгүй сайт дээрээ байршуулдаг бөгөөд Be Forward компанийн албан ёсны түнш учраас найдвартай баталгаатай тээвэрлэлт хийгдэж ирдэгээрээ давуу юм байна. Өөрөөр хэлбэл, Be forward компанийн нэр хүндтэй холбоотой тул баталгаатай гэж ойлгож болох юм байна. Мөн хамтран ажиллаад итгэл найдвараа харилцан олсон машины худалдаа эрхэлдэг бидний хэлж заншсанаар ченж, албан байгууллагуудынхаа мэдээллийг 1000 mashin.mn хуудсаараа дамжуулан иргэдэд санал болгодог аж.
Хүн бүр адилүй, хүлэг болгон жороогүй гэдэг шиг мөнгөний төлөө нүдээ ухаж өгөх шахсан нөхдүүд байхад үнэхээр итгэж болохоор өөр нэгэн ч байдаг гэдгийг бид мэддэг ч тэр бүр олж харж, түншилж чаддаггүй. Тиймдээ ч олз хайсан нэгний бай болж, олон жилийн хөлс хөдөлмөрөө өрөөл бусдад “хандив болгочихоод” байдаг нь харамсалтай.
Миний бие тус байгууллагад итгэхийн тулд үйлчлүүлэгчдийнх нь сэтгэл ханамж ямар байдгийг олж мэдэхийг зорив. Ингээд тэдний төлөөлөлтэй уулзаж ярилцсан юм.
Л.Буяндалай: Итгэл алдаж үзээгүй
Би 1000 машин.мн онлайн захаас хоёр машин худалдаж авч байлаа. Эхнийхийг нь өөртөө 2015 онд авсан. Миний захиалгыг аваад хэлсэн хугацаандаа сэтгэлд нийцсэн машиныг маань авчирч өгсөнд их талархаж, одоо болтол унаж байна. Дараа нь эхнэртээ машин авахдаа итгэлтэй, найдвартай, баталгаатай учраас дахиад хандсан. Даа Хүрээ дахь хамтран ажилладаг ченжээс нь сонголтоо хийсэн. Авсан машин маань эхнэрийн маань сэтгэлд их нийцсэн л дээ. Удахгүй би машинаа солих санаатай байгаа, 1000 машиныхандаа л хандана даа.
Э.Хулан: Баталгаатайгаар нь эднийд л ханддаг даа
Манай байгууллага 1000 машиныханд хандаж машинаа авдаг. Үнэхээр баталгаатай, найдвартай, машины чанар ч сэтгэлд хүрдэг учраас өөрийн эргэн тойрныхондоо эднийхийг л санал болгодог. Мөн машин бүрт түнш байгууллагуудаар нь хөнгөлөлттэй үйлчлүүлэх хөнгөлөлтийн карт болон гарын бэлэг дагалддаг нь их таалагдсан. Бэлэг нь амьдралд хэрэгцээтэй, хямдралын картаар бодитой хямдар үзүүлдэг юм билээ..
Р.Пүрэвсүрэн: Хямдхан үнэ амлах биш баталгаатай учраас би эднийхээр үйлчлүүлэх дуртай
1000 машиныхан манайд хамгийн хямд гэж үнэ амлагдаггүй, баталгаатай, найдвартай, сонголт өргөн учраас би үйлчлүүлэх дуртай байдаг. Хямд үнэ харж найдваргүй нөхдүүдэд хамаг мөнгө төгрөгөө алдаж байхаар баталгааг нь харж, басхүү чанартай, баталгаатай зүйл авч байх нь өнөөгийн иргэдийн ухаалаг сонголт болоод байна шүү дээ.Гэхдээ энүүхэндээ гэж хэлэхэд үнэ нь Японоос орж ирсэнээрээ байдаг юм байна лээ.
Ийнхүү итгэл, найдварын эрэлд гарсан миний ажил өндөрлөсөн юм. Өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх дээр гэдэг. Итгэл алдах нөхдүүдийг хямд үнэ харж сонгосноос, баталгаатай “найз”-тай сүжирсэн дээр юм байна гэсэн эцсийн ухаарал дээр сурвалжлагаа өндөрлөлөө. Эцэсч нь ухаалаг сонголт л биднийг зөв замд хөтлөх юм шив гэсэн бодол тээсээр үлдлээ.