УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойшхи хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүд сайд нараас асуулт асуун, хариулт авч байна. Тэд Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны төсөв 2.5 тэрбум төгрөг буюу маш бага байгааг, хүүхэд харах үйлчилгээг хүчингүй болгож, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг 2021 оноос мөрдөж эхлэх, төсөв алдагдалтай байтал соёлын төвүүд шинээр барих, оюутны зээл болон тэтгэлгийг зогсоосон, Орон нутгийн хөгжлийн сангуудын зардлыг арван тэрбум төгрөгөөр бууруулсан, төрийн албан хаагчдыг цомхотгох зэргийг шүүмжиллээ.
Оюутнуудад тэтгэлэг олгосноор 11 тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь төдийлөн их дүн биш тул үргэлжлүүлэх нь зөв гэж УИХ-ын олон гишүүн хэллээ. Мөн гэр хороололд хүүхэд харах үйлчилгээ ихээхэн үр дүнтэй тул үргэлжлүүлэх ёстой гэж эмэгтэй гишүүд шаардсан юм. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн оюутнууд Боловсролын зээлийн сангаас зээл авах боломжтой. Үүнд зориулан 90 тэрбум төгрөгийг энэ оны тодотголд суулгасан гэв.
УИХ-ын гишүүд эхлүүлсэн сургууль, цэцэрлэгийн барилгыг дуусгах ёстой гэв.
Сайн хөтөлбөрүүдийн талаар УИХ-ын гишүүд олон асуулт тавьлаа. Сангийн яамны Зардлын газрын дарга н.Баярцогтын мэдээлснээр “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн банкуудад 12 тэрбум төгрөг төлжээ. Иргэд хувьцааны төлбөрөө данс эзэмшдэг банкаараа дамжуулан авсан юм.