-Хүн амьдрах гэж амьдардаг болохоос үхэх гэж амьдардаггүй биз дээ-
Б.Бямбадорж 20 гаруйхан настай. Телевизийн найруулагч мэргэжилтэй. Түүний мөрөөдөл их энгийн. Бусдын жишгээр амьдарч, мэргэжлээрээ ажиллахыг л хүснэ. Гэвч хүрээлж буй орчин, хүмүүсийн хандлага түүний орон зайг хясна... Тэрбээр сэтгэлдээ огтхон ч гуниггүй мэт ярих болгондоо инээмсэглэх юм...
БИ МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАМААР БАЙНА
-Чиний үндсэн мэргэжил найруулагч гэв үү?
-Тийм ээ. Телевизийн найруулагч. 2015 онд Радио телевизийн дээд сургуулийг төгссөн.
-Төгссөнөөсөө хойш уран бүтээл хийсэн үү?
-Нэг богино хэмжээний кино, нэг радио нэвтрүүлэг хийсэн. Black box театрт туслах ажилтнаар ажилладаг байсан. Тэр ажлаа хийгээгүй жил гаруй болж байна.
-Одоогоор юу хийж байна?
-Хааяа Япон хэлнээс өөрийн чадах хэмжээнд орчуулга хийнэ. Бусад үед гэртээ... Заримдаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцоно. Мэргэжлээрээ ажиллах юмсан гэж их хүсдэг. Сүүлийн үеэс гадагшаа явах талаар бодож байна. Тэгэхгүй бол амьдрахад хэцүү юм шиг…
-Яагаад хэцүү гэж. Ямар асуудал байна?
-Нэг талаасаа хүмүүс ойлгохгүй юм. Саяхан хэдэн хүмүүстэй кинонд явах гэтэл дэмжээгүй. Би мөнгө төгрөг авахгүй зүгээр л дагалдан хийж юм суръя гэж бодсон юм. Тэднийг буруутгах аргагүй. Тэдний зөв байх. Намайг татаад уначихвал яах вэ гэж эмээнэ. Гэхдээ би татдаггүй гэдгээ хэлсэн. Харин нэг гар, хөлийн ажиллагаа сул, ярихад жаахан бэрхшээлтэй гэдгээ ойлгуулсан ч хоорондоо ярилцаад татгалзсан хариулт өгсөн. Энэ мэт хийх боломж олдохгүй байхаар би юу хийж амьдрах вэ гэдэг асуулт үргэлж намайг зовоох болсон. Сүүлийн үед мэргэжлээ буруу сонгочихсон юм байна гэж бодох боллоо. Гэсэн ч би шантрахгүй ээ...
-Сургуулиа төгссөнөөс хойш мэргэжлээрээ ажиллах хэдэн удаагийн оролдлого бүтэлгүйтэв?
-Гурван удаа ажилд орох оролдлого хийсэн. Өөрийгөө мэдэж байгаа болохоор халшраад больсон. Харин салбарынхаа тогоонд сайн дураар ажиллаад юм сурахыг хүсэж байна. Гэсэн ч дэмжих хүн одоогоор алга. “Чамайг өрөвдсөн учраас зурганд авч явсан” гэж хэд хэдэн удаа сонссон учраас тэр бүр гуйгаад байхыг хүсдэггүй. Надад өөрийн гэсэн бардам зан байх ёстой биз дээ.
-Black box театрт ажиллаж байсан гэлээ. Тэр ажил нь яасан юм?
-Түр завсарласан байгаа. Жүжиг тавихаараа намайг дууддаг юм. Энэ өвөл дуудаж магадгүй. Намайг тоож ажиллуулж байгаа Мягмар ахдаа их баярладаг. Тэр хүнээс өч төчнөөн зүйл мэдэж авсан. Black box маш том шалгууртай театр учраас өдөр тутмынхаа ажилд оролцуулна гэдэг их юм шүү дээ.
БАГШ НАР МААНЬ НАМАЙГ НАЙРУУЛАГЧААР СУРНА ГЭХЭД “ДЭМИЙ ДЭЭ” ГЭДЭГ БАЙСАН Ч БИ НЯЦААГҮЙ
-Япон хэлнээс орчуулга хийдэг гэсэн. Бичгийн үү, аман уу?
-Ихэнхдээ бичгийн орчуулга өөрийнхөө чадлаар хийнэ. Хэл ярианаасаа болоод хааяа аман орчуулга хийнэ. Гадаадын хүмүүс их мундаг. Миний яриаг ойлгох гэж хичээнэ, бас хүндэтгэлтэй харьцана. Сүүлийн үед ахиад сайн сурах хэрэгтэй гэж бодож байна.
-Ямар чиглэлээр сурна гэж?
-Эхлээд англи, япон хэлээ л илүүтэй сайжруулна. Дараа нь мэргэжлээрээ гүнзгийрүүлж сурна.
-Яагаад найруулагчийн мэргэжлийг сонгосон юм бэ. Чамайг чадахгүй гэж чамлах тохиолдол хэр гардаг байв?
-Гарна. Анх багш нар маань намайг найруулагчаар сурна гэхэд “Ээ дэмий дээ” л гэдэг байв. Гэвч дундаас нь няцаагүй дөрвөн жилийг ардаа үдсэн. Энэ бүхний ард гарсан юм чинь бууж өгөхгүй гэж боддог. Гэхдээ өнөөдөр би өөрийгөө найруулагч гэж хэлэхээсээ санаа зовдог. Яагаад гэвэл их агуу мэргэжил.
-Тэр бүхнийг давсан юм чинь одоо няцаагүй биз дээ?
-Няцах үе байна. Манай ээж намайг өөр мэргэжлээр сургахыг хүсэж байсан юм. Би харин зөрөөд өөрийнхөө сонголтыг хийчихсэн. Ээж хааяа миний л үгэнд орох байсан юм гэдэг. Аргагүй шүү дээ. Өдий 21 настай хүү нь сургуулиа төгсчихөөд алдаг оног ажиллаад байхад ямар ч эх хүнд чамлалттай санагдана. Гэхдээ би харамсдаггүй юм аа. Хааяа энд тэндэхийн кино бүтээл үзэхээр өөр өнцгөөс харах гэж оролдоно. Би байсан бол хэрхэн хийх вэ гэж эргэцүүлнэ. Манай багш “Манай ангиас хоёр л найруулагч гарвал их юм. Бусад нь амьдрал дээр нэгдүгээр зэргийн үзэгч л болно” гэж үргэлж хэлдэг байсан. Үнэн байв. Би нэгдүгээр зэргийн үзэгч юм шиг байгаа юм.
-Ээж тань ямар мэргэжилтэй болгохыг хүсдэг байсан юм бэ?
-Ээж нийгмийн ажилтан болгохыг хүсэж байсан. Харин дараа нь эргээд харахад Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн их сайхан ажил юм шиг санагдсан. Японд хамгийн нэр хүндтэй эрэлттэй мэргэжил юм билээ.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ЯДУУ БИШ
-Хэрэв чамайг дэмжээд бүх боломж бололцоог чинь бүрдүүлье гэвэл ямар сэдвээр кино хийх байсан бэ?
-Үр хөндөлт. Хүн алсан, хулгай хийсэн хүн л шоронгийн хаалга татдаг бол өнөө үед бараг бүх л эрэгтэй, эмэгтэй хүн шоронд орох хэмжээнд хүрээд байна. Тэд өөрсдийгөө алуурчин болсон гэдгээ ч ухамсарладаггүй хийх нь гарцаагүй зүйл мэт санадаг. Хүсээгүй хүүхэд учраас авахууллаа гэдэг. Гэтэл тухайн үедээ дурлаж л харилцаанд орсон биз дээ. Тэгсэн хэрнээ яагаад хариуцлагаа хүлээхгүй байгаа юм. Энэ үзэгдлийг хараад маш их эмзэглэдэг. Миний таньдаг эмч 15-16 настай охид үр хөндүүлэхээр ирдэг гэж ярьж байсан. Бэлгийн боловсрол гэж байна уу гэж эргэцүүлэхэд хүрдэг. Маш том сэдэв л дээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан элдэв хандивын тоглолт, арга хэмжээний талаар юу гэж боддог?
-2000 оны үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хандивын янз бүрийн ажиллагаа явуулдаг байсан. Түүнээс болж хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол ядуу хүн юм гэх ойлголт нийтийн дунд бий болсон. Ядуу ч биш байж болно шүү дээ. Боломжтой айлын хүүхэд цөөнгүй л байгаа. Яаж тэднийг ядуу гуйлгачин гэж дуудаж болох юм. Та нар ямар үндэслэлээр ядуу гэж бодоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө гэсэн маш олон байгууллага бий. Бидний төлөө юу хийгээд байгаа нь ойлгомжгүй. Яаж эднийг ашиглаад мөнгө олох уу гэж толгойгоо гашилгасан хүмүүс байдаг юм шиг санагддаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр бүр өөрсдийгөө илэрхийлж чаддаггүй шалтгааныг чи юу гэж бодож байна?
-Үүний гол шалтгаан нь боловсролын түвшин. Яагаад гэвэл бидэнд зориулсан 25, 29 гэх мэт цөөн тооны л сургууль байна. 25 дугаар сургуулийн хүүхдүүд гэхэд л аравдугаар ангиа төгсөөд Элсэлтийн ерөнхий шалгалт өгч чаддаггүй. Тэднийг оюуны хомсдолтой гэж үздэг. Болохгүй шүү дээ. Тэдэн дунд ухаан санаа нь эрүүл хэрнээ саажилттай хүүхдүүд цөөнгүй байгаа.
Яагаад нийтээр нь тэгж ойлгодог юм бэ. Тэгээд цаашлаад нийгэмд тэр хүүхдүүдийг ажил хийх чадваргүй болохоор ядуу гэж харах нь аргагүй. Нийгмийн сэтгэхүй нь тэр. Өнөөдөр зөвхөн халамжийн мөнгөөр амьдарна гэж үлгэр. Сарын 140 мянган төгрөгийг амьдралдаа хэрхэн хүргэх вэ. Тэр мөнгөөр идэж ууж, өмсөж зүүгээд бусадтай ижилхэн амьдарч чадах уу. Дийлэнх нь эцэг эхийн халамжинд амьдарч байна. Эцэг эх нь ертөнцийн мөнх бусыг үзүүлбэл тэд яах вэ. Өлбөрч үхэх үү. Манайхан их буруу системээр яваад байгаа. Бүгд халамжийн системд орчихсон. Энийгээ хэзээ зогсоох бол. Сая хувьцааны 300 мянган төгрөг өгнө гэхэд ямар олон хүн банкны гадаа дугаарлав аа.
-Чи хувьцааны 300 мянгаа авсан уу?
-Би аваагүй ээ. Авч яах юм.
БИДЭНД ЯМАР ИРЭЭДҮЙ БАЙГАА ЮМ БЭ
-Чи гадаадад амьдрах талаар бодож байгаа гэсэн. Энэ нь үнэхээр зөв гарц гэж үү?
-Бидэнд ямар ирээдүй байгаа юм бэ. Гадаадад амьдрахыг бодож байна гэхээр хүмүүс намайг эх орноосоо урвалаа гэж магад. Гэхдээ өнөөдөр бодит байдал ийм л байна. Би энэ хэвээрээ хүсэл мөрөөдөлдөө хүрч чадахгүй амьдраад л байвал хорь гучин жилийн дараа гудамжинд ч гарч мэднэ. Хамгийн гол нь өөрийнхөө зорилгыг хэрхэн биелүүлэх вэ гэсэн гарцыг л хайж байна. Амьдрал үнэхээр болохгүй байна шүү дээ. Хүн амьдрах гэж амьдардаг болохоос үхэх гэж амьдардаггүй биз дээ. Мэдээж төгсгөл нь үхэл. Олон давааг давж амьдралын хар цагааныг амсаж гүйцсэн үедээ л цэг тавимаар байна. Хүн эхээс мэндлээд шууд л үхлийн тухай бодохгүй. Хүмүүс намайг юун гутранги үзэлтэй юм гэдэг. Гутрахаас өөр сонголт байна гэж үү.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дийлэнх нь халамжийн 140 мянган төгрөгөө аваад л өнөөдрийн амьдралтайгаа эвлэрдэг байх?
-Дийлэнх нь. Та өнөөдөр гаднах орчныг зүгээр л ажигла. Замын байдал ямар байгаа билээ. Гудамжаар алхаад явахад барилгын эд анги дээрээс унаж бэртээхгүй гэсэн баталгаа байна уу. Замаар алхаж яваад хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол гарч байна. Энэ байдлаараа 20-30 жилийн дараа манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өлгий нутаг болно.
-Анхнаас нь төлөвшил, хандлагыг өөрчлөхөд эцэг эхийн оролцоо их үүрэгтэй байх. Дийлэнх нь хүүхдээ нийгэмшүүлдэггүй, дэргэдээ л байлгахыг эрмэлздэг байж болох юм?
-Тэр бол аргагүй. Яагаад гэвэл дийлэнх эцэг эхчүүд өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэж хэлүүлэхээс айдаг. Хүүхдийнхээ өвчнийг эдгээхийн тулд зургаа долоон жил явна. Тэгээд найм дахь жилдээ эрүүл болохгүй юм байна хэмээн итгэл алдарч нөгөө тоотой хэдэн тусгай сургууль бараадуулна. Төгсөөд яах вэ. Ядаж л тэргэнцэртэй хүүхдүүдэд орчныг нь бүрдүүлсэн их дээд сургууль байна уу. Дөрвөн давхар руу хүнээр өргүүлээд хичээлдээ суусан ч нэг давхар руу ганцаараа бууж чадах уу. Ахиад л бусдыг гуйх шаардлага тулгарна. Түүнийг дөрвөн жил түрж өргөх хүн олдох уу. Ийм өч төчнөөн асуудал байхад эцэг эхчүүд хүүхдээ гэртээ байлгахаас өөр аргагүй байгаа биз дээ. Амьдрах орчныг нь бүрдүүлчихсэн бол тэдний хандлага өөр л байх байсан.
-Чамтай ярилцаж суухад ээжийг тань их мундаг, ухаантай хүн байна гэж бодож байлаа. Учир нь чамайг багаас Япон хэлний сургуульд сургаж холыг харжээ?
-Тийм ээ. Ээж, аавын минь найз ихээр дэмжсэн. Намайг нэгдүгээр ангид орох жил тэрбээр Сод эрдэм гэж японы хэлний сургалттай хувийн сургууль байгуулж тэнд намайг сургасан. Чи хөгжлийн бэрхшээлтэй биш шүү гэж үргэлж итгүүлдэг байлаа. Би их азтай л даа. Хэрэв Сод эрдэм сургууль тэр үед байгуулагдаагүй байсан бол 25 дугаар сургууль руу л явах байсан.
БИ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БИШ. ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХҮССЭН КИНОГОО ХИЙХ Л БОЛНО
-Хүссэнээрээ амьдрахад өөр ямар бэрхшээл байна. Айдас байдаг уу?
-Байлгүй яах вэ. Гадуур явахад хэцүү байна. Орой явж байхад хаанаас хэн ирээд цохиод авах бол мөнгө дээрэмдчих болов уу гэж айна. Би компьютераа хүртэл дээрэмдүүлсэн. Бас хулгайч гэж сэрдэгдэж байв. Ээж минь үргэлж айдастай байдаг. Миний хүү эрт ирээрэй л гэнэ. 21 настай залуу оройн сэрүүнд тайван явмаар л байна шүү дээ. Миний үеийн залуучууд орой дураараа зугаалж байгаа. Би оройны кино үзээд гэртээ айдасгүй харимаар л байна. Америкт л гэхэд хүнийг хэл амаар доромжлохыг хуулиар зохицуулж өгсөн байдаг. Гэтэл манайд хэн дуртай нэгнээ а-гаас я хүртэл харааж гар хүрнэ. Тэгээд цагдаад очно... Асуудлыг үнэн зөвөөр шүүх нь эргэлзээтэй.
-Түрүүн хулгайн хэрэгт сэрдэгдсэн гэсэн. Яг юу болсон юм бэ?
-Зурганд хүн дагаж яваад жаахан халтайж ядарчихсан царайтай амьтан KFC орж хүн хүлээж суулаа. Тэгсэн хоёр залуу ирээд “Танай найзууд хаа байна” гэж асуув. “Юун найзууд билээ” гэтэл “Битгий худлаа хуцаад бай. Танай найзууд манай найзын утсыг хулгайлчихлаа. Чамайг хамт явж байсныг гэрчлэх хүн байна” гэв. Би орж ирэхдээ тэр хүмүүстэй ойрхон явж таарсан юм шиг байгаа юм. Нэг эгч хажуу талаас “Чи маш сайн жүжиглэх юм аа. Хэл яриагаа ээдрүүлээд...” гээд загнаж гарсан.
“Хүн доромжлох хуультай байдаг шүү. Хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага үүрнэ гэж байхгүй” гэсэн чинь “Чи ямар том юм бэ. Бид чамайг зодно” гэж дарамталсан. Би үнэхээр их айсан. Ер нь жаахан аймхай. Цагдаа ирмэгцээ “Утсыг нь гаргаж өг хулгайч минь. Харваас хувцас хунар муутай хулгайч л байна” гээд үг хэлээр доромжлоод хоёр удаа цохисон. Тэр явдал оройн 19.00 цагт болсон. Би шөнийн нэг цагт гэртээ харьж байгаа юм. Ядраад, хөлс гоожоод надаас жаахан эвгүй үнэр гарсан байх. “Траншейны балиар юм чинь. Чи хулгайч л биш бол ээж чинь чамайг ирээд гаргана биз дээ” гэж доромжилсон.
Ээж минь ирээд намайг батлан даалтаар гаргасан. Айдсаасаа болоод би гурав хоног гэрээсээ гараагүй. Ер нь би цагдаа нараас их харшилтай. Зүгээр явж байгаад л хулгайч болчихдог. Эрүүл хэрнээ архичнаараа дуудуулна. Өнөөдөр надад эрх чөлөөтэй амьдрах боломж байна уу. Би үнэхээр хэлмэгдэж байна. Цагдаа нар нь хүртэл ойлгохгүй байхад ээж аав нар хүүхдүүдээ хажуудаа аваад явахаас өөр арга байна уу. Хэцүү байгаа биз дээ. Нөүтбүкээ дээрэмдүүлчихээд цагдаад очиход “Чи юугаа хийж шөнө дунд явж байсан юм” гэж загнасан. Эцэстээ миний л буруу болж таарсан.
-Өмнөөс чинь халшрах сэтгэл төрж байна. Гэхдээ чи их хүчтэй хүн юм аа?
-Яг үнэнийг хэлэхэд би дэлгүүр орохоосоо хүртэл эмээдэг. Би мэдлэгийг илүүтэй чухалчилдаг болохоор нэг ээлжийн хувцсаа цэвэрхэн өмсөөд явах нь хангалттай гэж боддог. Гэтэл хүмүүс хувцсаар л дүгнэдэг. Дэлгүүр ороод гарахад ялангуяа Номингийнхон чи баримтаа харуул гээд тортой эд зүйлтэй заавал тулгадаг.
-Ер нь сайн хүн байх юм уу?
-Байна. Саарын хажуугаар сайн зүйл байлгүй яах вэ. Гэхдээ энэ зовлон шаналлыг байнга ярих хэцүү. Би сэтгэлийн тэнхээгүй юм шиг харагдана. Эрэгтэй хүн сэтгэлийн тэнхээтэй байх ёстой.
-“Хөгжлийн бэрхшээлтэй” гэдэг үгэнд хэр мэдрэмжтэй ханддаг вэ?
-Яагаад хөгжлийн бэрхшээлтэй гэдэг юм... Харин ч би хөгжөөд байгаа биз дээ. Би үйлдлийн сааталтай л байхгүй юу. Түүнээс биш би хөгжлийн бэрхшээлтэй биш. Би хэзээ нэгэн цагт хүссэнээрээ ажиллаад кино хийгээд явах болно.
ЗОВЖ БАЙНА ГЭЖ БОДВОЛ ЗОВЛОН ДУНДАА Л АМЬДАРНА. АМЬДРАЛ БАЯЛАГ ШҮҮ ДЭЭ
-Амьдралын гэрэл гэгээтэй тал гэвэл юуг хэлэх вэ. Мэдээж гэрэл сүүдэр сүлэлдэж гэмээнэ хүн амьдралд дурладаг байх?
-Надад сайхан найзууд бий. Дотны арав гаруй найзтай. Аз болоход би балетчин, эмч, сэтгүүлч гээд л найзуудын хүрээлэл ихтэй. Найзуудаасаа би өөрийнхөө орон зайг мэдэрдэг. Байнга уулзалдахгүй ч сэтгэлдээ нэгнээ үргэлж тээж, он цаг өнгөрсөн ч нэг л аашаараа байх нөхдийг жинхэнэ найз гэж боддог. Ингээд л бодохоор би хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж байгаадаа азтай.
-Уг нь амьдрал их энгийн. Хүмүүс өөрсдөө л амьдралыг ээдрээ, төвөгтэй болгодог юм шиг санагддаг?
-Ойлгодоггүй юм аа. Драмын эрдмийн театр дээр цалингүй дагалдан хийе гэвэл татгалзсан хариу хэлнэ. Би цалин нэхээгүй. Зүгээр л тэдэнд тусалж суралцахыг хүссэн. Манайхан аливаа зүйлийг заавал хүндрүүлдэг. “Чи чадахгүй. Боломжгүй” гэдэг үгийг урьтал болгодог. Хүсэл эрмэлзлийг минь бодож яагаад боломж олгож болохгүй гэж... Тэр хүмүүсээс юу ч унахгүй. Ер нь над шиг хүмүүс найруулагчаар ажиллаж байгаа тохиолдол байдаггүй л дээ. Тийм болохоор хүмүүс тэр бүр ойлгож хүлээж авч чаддаггүй байх.
-Чи их зоригтой, бас өөрийнхөөрөө юмаа. Ээжийнхээ үгнээс зөрөөд, багш нарын няцаалтыг даваад найруулагчаар суралцаад төгссөн. Бас энэ их няцаалтад шантраагүй байгааг чинь харахаар бахадмаар...
-Хааяа ээжийгээ үглэхээр хэлснээр нь явдаг байж дээ гэж бодно. Дараа нь гоё кино үзэхээр энэнээс гоё кино хийх юмсан гэж мөрөөднө.
-Шантарч, сэтгэл гонсойсон үедээ юу хийдэг вэ?
-Би кино үздэг. Тэнэг юм шиг кино үзнэ. Нэг мэдэхэд л кинондоо орчихсон бүх уйтгар гунигаа орхисон байдаг. “Чи өчнөөн л хүнд байдалд орж тэр бүхнээ давсан байж яагаад урвайгаад байгаа юм. Чадна, болно шүү дээ” гэж өөртөө хэлдэг. Амьдрал баялаг. Би өнөөдөр шантраад амиа хорлолоо гэхэд ээж маань шар махтайгаа хатна. Найзууд хэсэг дурсана. Би мартагдана. Тэгэхээр хайран байгаа биз дээ. Шантраад гутарлаа гэхэд юу шийдэгдэх юм бэ.
-Хэр дурламтгай вэ?
-Би бага зэргийн дурламтгай байсан. Гэхдээ их болгоомжтой дурлана. Хүнд гай болчих вий гэж бодно. Хүн дурлаж байх ёстой. Дурлаж байж хөглөгдөнө. Тэглээ гээд бүсгүй болгон дээр наалдаад байж болохгүй. Зүгээр л гоё сайхныг харж бахдах хэрэгтэй. Гэтэл одоогийн залуус их шуналтай. Хажуудахь нь л хангалттай баймаар. Өөрийг харж адын шуналаа барьж дийлдэггүй нь нийтлэг юм шиг...
-“Ирээдүй” гэхээр чамд юу бодогдож байна?
-Би энэ талаар бодоод байдаггүй. Яагаад гэвэл өнөөдрөөрөө амьдрахыг хичээдэг. Гэхдээ ирээдүйд мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг. Түүнээс бус эд баялаг, алдар нэрээр яах ч билээ. Шуналгүй л амьдрах юмсан. Өнөөдөр хүн шуналаасаа болж өөрийгөө алдаж бусдыг хохироож байна.
-Жаргал зовлонг дэнсэлбэл?
-Би тавь тавин хувь л гэж хэлнэ. Аль нэгэнгүйгээрээ агуулга нь оршихгүй. Зовж байна гэж бодвол зовлон дундаа л амьдарна. Хэзээ ч нүхнээсээ гарч чадахгүй. Манай найзууд чи их зэвүүн нөхөр. Их зүйлийг гүн бодно. Тэгээд түүнийг нь хуваалцахаар их стресстүүлнэ. Хүн бухимдуулж хаячихаад өөрөө тэр байдлаасаа их амархан гарчихдаг гэдэг. Магад тэр нь миний авууштай чанар байх.
-Ярилцсанд баярлалаа. Мөрөөдөлдөө заавал хүрээрэй.
Зургийг Д.Жавхлантөгс