Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн гол гол үйл явдлыг нэгтгэн хүргэж байна.
АРГАА БАРСАН ШҮҮГЧДИЙН ҮЙЛДЭЛ БОЛОН СПОРТ СОНИРХОГЧДЫН ТАЛЦАЛ

Монголчууд бид сүүлчийн тэмээний ачаа хүнд гэж ярьдаг. Рио 2016 олимпийн наадмын төгсгөлд барилдсан, МУГТ Г.Мандахнаран эцсийн мөчид ялагдлаа. Тэрээр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд оноогоор ялж байсан ч торгуулиар ялагдсан юм.
Шүүгчдийн энэ шийдвэрийг эсэргүүцэн манай дасгалжуулагчид ихэд бухимдан, дэвжээн дээр чээж нүцгэн гарсан нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд ч өртөв. Мөн спорт сонирхогчид Г.Мандахнаран гавьяатын зөв буруу хэмээн талцаад амжив.
Риогийн олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн Доржнямбуугийн Отгондалай, Рио-де-Жанейро хотоос өчигдөр өглөө 06.00 цагт эх орондоо ирлээ.
УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ
Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор авах арга хэмжээгээ танилцууллаа. Энэ оны төсвийн тодотголд тусгаснаар оюутнуудад олгодог, сарын 70 мянган төгрөгийн тэтгэлэг, хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг зогсоох, төсвийн зардлаар гадаадын их дээд сургуульд оюутан сургахгүй байх, шүүгчдийн цалинг бууруулах зэрэг багтав.
ГАДААДАД СУРАХ БОЛ ХУВИЙН ЗАРДЛАААРАА СУРАЛЦАНА
Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт 2016-2019 онуудад шинээр оюутан хамруулахгүй байх, цаашид зээлийн эргэн төлөлтийн хэмжээнд тохируулан хамрагдах оюутны тоог тогтооно. 2016 онд Засгийн газар хоорондын гэрээгээр 7.3 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд 11.5 тэрбум төгрөг бусад арга хэмжээнд 4.5 тэрбум төгрөг нийт 33.1 тэрбум төгрөг батлагдсан. Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөсөн байна.
ТЭТГЭЛЭГГҮЙ, БАС АВТОБУСНЫ КАРТГҮЙ ОЮУТНУУД
Оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70 мянган төгрөг олгохыг зогсоохоор энэ оны төсвийн тодотголд тусгалаа. Ингэснээр 2016 онд 11.7 тэрбум төгрөг, цаашид жил бүр 33.7 тэрбум төгрөгийн зардал буурна. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох, харин төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх болсон. Үүний дүнд 2016 онд 9.6 тэрбум төгрөг, цаашид жил бүр 19.8 тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ.
Үүний сацуу оюутны нийтийн тээврийн татаасны 50 хувийг л төр хариуцна.
АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ДООГУУР ӨРХИЙН ХҮҮХДҮҮДЭД МӨНГӨ ОЛГОНО
Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хүртэл хувийг хамарсан зорилтод бүлэгт олгоно. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Хүний хөгжил сангийн тухай хуулийг өөрчлөх юм байна. Амьжиргааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд л сарын 20 мянган төгрөг олгох болж байна.
Үлдэх 40 хувьд хамрагдах хүүхдүүдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцжээ.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НЭМЭХГҮЙ
Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан, ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг таван нэгжээр, үе шаттай нэмэх замаар тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулна гэж Б.Чойжилсүрэн сайд танилцуулсан юм. Монгол Улс дахь хүн ам зүйн бүтэц өөрчлөгдөж байгаатай уялдуулан тэтгэврийн нас, шимтгэлийн хувийг өөрчлөхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал хурдацтай өсөж, тэтгэврийн сангийн зардлыг төсвийн татаасаар санхүүжүүлэх, төсвийн алдагдалтай одоогийн нөхцөлд Засгийн газар өр үүсгэн санхүүжүүлснээр өрийг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай гэж Сангийн яам үзжээ.
Эдийн засгийн төлөв байдал, төсвийн дунд хугацааны төсөөллөөс үзэхэд богино, дунд хугацаанд тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болжээ. Гэвч УИХ-ын дийлэнх гишүүн дэмжээгүйн сацуу иргэд хүчтэй эсэргүүцсэн тул энэ хуулийн төслийг эргүүлэн татав.
ЭРХ БАРИГЧИД ТАНСАГ ХЭРЭГЛЭЭНД ТАТВАР НОГДУУЛЛАА
Засгийн газрын төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөөнд найман нэр төрлийн татварыг нэмэх, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах зэрэг заалтууд багтав.
Тодруулбал өндөр орлоготой иргэдэд ногдуулдаг хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгон нэмэх, архи, тамхинд онцгой албан татвар ногдуулах, хадгаламжийн орлогод татвар ногдуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэх, авто машины онцгой албан татварыг цилиндрийн багтаамж, насжилтаас нь хамааран нэмэх, хуучин сэлбэгийн гаалийн татварыг нэмэх, тансаг орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах саналаа УИХ-д өргөн барьлаа.
ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ ДӨРВӨН ЖИЛ ХИЙХ АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ
Баасан гарагт болсон, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн, гишүүдийн дийлэнх дэмжив. 2016-2020 он хүртэлх ххугацаанд Засгийн газрын хийх ажлын жагсаалт бүхий төлөвлөгөөний хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийнэ. Энэхүү баримт бичгийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
ТАНД САНАЛ БОЛГОХ ЯРИЛЦЛАГУУД
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед өнөөгийн өрийг өрөөр солих уу эсвэл өөр арга хэмжээ авах уу гэдэг нь хамгийн чухал асуулт болоод байна. УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр ч гишүүд Засгийн газрын тэргүүнээс асууж байв. Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ талаар дараах хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намыг бүтцийн хувьд бус агуулгын хувьд шинэчлэгдэх ёстой гэдэг. Фракцуудыг нь задалж, мэргэжлийн фракцуудыг бий болгосноор сонгуульд ялсан тохиолдолд тухайн мэргэжлийн лидерүүд нь салбараа удирдаад явах боломжоор хангах ёстой гэсэн. Зөв ч байх.
“Голомт” банкны нөөцийн удирдлагын газрын шинжээч Г.Мөнх-Эрдэнэ бодлогын хүү өссөнөөр эдийн засгийн эргэлт шууд удааширна гэсэн математикийн тэгшитгэл шиг цор ганц хариу байхгүй. Засгийн газрындараагийн алхмуудыг харзнах хэрэгтэй гэсэн юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд тогтмол буурсан, улсын төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй, долларын ханш чангарлаа зэрэг сөрөг мэдээллийн араас бас нэгэн анхаарал татахуйц мэдээлэл ил болов.
“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд Хятадын TTJVCO компанитай гэрээ байгуулснаар Баруун Цанхийн нэг тонн нүүрсийг 23 доллараар буюу үнэгүй шахуу борлуулж байгааг эдийн засагч Ч.Хашчулуун шүүмжлэв.
Энэ сарын 9-нд “Мөрөөдлийн театр”-ын хамт олон “Одод болохын хүслэн” шино киноны нээлтээ хийнэ. Энэ киноны гол дүрүүдийн нэг, том эрх хүүхэд гэгддэг жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцсаныг хүлээн авна уу.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д хүрэл медалийн төлөө барилдсан Г.Мандахнаран Узбекистаны бөхөд сүүлчийн хоромд ялагдсан. Өнгөрсөн жил Gogo café буланд өгсөн түүний ярилцлагыг дахин хүргэж байна.