Дэлхийн хамгийн олон жил амьдарсан хүн гэж үзэж буй Индонезийн иргэн Мба Гото зүгээр л хорвоогоос явахыг хүсэж байгаа талаар өгүүлжээ. Иргэний үнэмлэх дээр нь түүнийг 1870 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр мэндэлсэн гэж бичсэн бөгөөд эрх баригчид ч үнэн гэдгийг нь баталж чадна гэсэн байна.
Ноён Гото бүр 122 настай байхаасаа хойш үхэлдээ бэлдэж байгаа ажээ
Хэрвээ ноён Готогийн 1870 онд төрсөн гэдгийг албан ёсоор баталбал дэлхий дээр хамгийн олон жил амьдарсан хүн болох юм. Хэдийгээр ийм олон жил амьдарсан боловч ноён Гото энд үлдэх сонирхол тун бага ажээ. Тэрээр орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний ач нар хүртэл тусдаа гараад явчихлаа, би одоо зүгээр л таалал төгсмөөр байна” гэжээ.
Түүний ах дүү нар, дөрвөн эхнэр, хүүхдүүд нь хүртэл орчлонд байхгүй болсон бөгөөд хамгийн ойрын хамаатнууд нь түүний ач, гуч, жич нар юм. Ач нарынх нэг нь ноён Готог бүр 122 настай байхаасаа хойш үхэлдээ бэлдэж байгаа талаар өгүүлжээ. Тэдний гэр бүлийнхэн 24 жилийн өмнө буюу 1992 онд өвөөгийнхөө оршуулах газрыг сонгож, чулууг нь бэлдсэн аж.
Хэт өндөр насалсан учраас ноён Гото өдрийн ихэнх цагийг гэртээ сууж, радио сонсож өнгөрүүлж байна. Хараа нь муудсан учраас зурагт үзэх боломжгүй болжээ. Гурван сар усанд ороогүй, бусдын тусламжтай хоол иддэг болсон зэрэг нь түүнд том дарамт болсон гэсэн байна.
Одоохондоо албан ёсоор батлаагүй байгаа учраас дэлхийн хамгийн урт насалсан хүн нь Францын иргэн Жанна Кальман юм. Тэрээр 1997 онд 122 насандаа таалал төгсжээ.
Эх сурвалж: Telegraph