Чехийн Ерөнхийлөгч Милош Земан цагаачлалын урсгалыг багасгахын тулд Европын орнууд хилээ хаах нь зүйтэй гэсэн мэдэгдэл хийжээ. Тэрээр ХБНГУ-д ажлын айлчлал хийхдээ ийн онцолсон байна. Чехийн Ерөнхийлөгч тус улсын Канцлер А.Меркельтэй уулзан өөрийн байр сууриа илэрхийлсэн нь энэ аж.
М.Земан мөн Европын холбооны нэгдсэн армийг яаралтай байгуулах нь зүйтэй гэсэн байна. Энэ нь юуны өмнө Европын холбооны гишүүн орнуудын хил хязгаарыг хамгаалахад тустай. Мөн олон улс терроризмтой тэмцэх асуудлыг шийдэхэд ч дөхөм болно гэв. Тэрээр мөн Европын холбоо уг асуудлыг бусад оронтой хамтран шийдэх ёстой гэж онцолжээ.
М.Земан “Өнөөдрийн хувьд хамгийн аюултай нь Лалын улс бүлэглэл байна. Тэдний зүгээс ирэх заналхийллийн эсрэг одооноос шууд арга хэмжээ авах нь зүйтэй” гэв.