Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Shangri-La Asia” компани хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани үйл ажиллагаанаасаа 37 сая ам.долларын ашиг олсон нь жилийн өмнөхөөс есөн хувиар буурсан дүн болсон байна. Харин орлогын хэмжээ нь гурван хувиар агшиж, 992 сая ам.доллар болжээ.
“Shangri-La Asia” компани 18 улсад салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад "Shangri-La Hotel, Ulaanbaatar" болон "Central Tower" оффисийн барилгын 51 хувийг эзэмшдэг.
Тайлант хугацаанд “Central Tower”-ийн өгөөж дунджаар 25 хувиар буурсан дүнтэй гарсан бол зочид буудлын дүүргэлт зургаан хувь, нэгж өрөөнд ногдох орлогын хэмжээ гурван хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн оны хувьд дүүргэлт нь 28 хувьтай байсан бол нэгж өрөөнд ногдох орлогын хэмжээ нь 182 ам.доллар байсан талаар тус компаниас мэдээлсэн байна.
Харин санхүүгийн үзүүлэлтийн тухайд Улаанбаатар дахь зочид буудлаас хагас жилд 2.8 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Үүнд таван сая ам.долларын элэгдэл хорогдол голлон нөлөөлжээ.
Хэдий тийм боловч “Shangri-La Asia” компанийн Монголоос олох ашиг, орлогын хэмжээ оны сүүлийн хагаст өсөх хүлээлттэй байна. Учир нь Шангри-Ла, Улаанбаатар төвийн үйлчилгээ, оффисийн талбай оны сүүлийн хагаст нээгдсэн төдийгүй, АSЕМ-ийн уулзалт зочид буудлын орлогод мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлсэн байх талтай ажээ.
Д.Хаш-Эрдэнэ