Орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн эрс нэмэгджээ. Замын цагдаагийн газраас амралт зугаалгын улирал дуусч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийтийн тээвэрт хяналт шалгалт хийж байна.
Энэ сарын 26-нд орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн 58 чиглэлд 103 тээврийн хэрэгслээр 4080 зорчигч хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр үйлчлүүлжээ.
Харин 27-ны өдөр хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 84 чиглэлийн 378 тээврийн хэрэгслээр 8167 зорчигч замын хөдөлгөөнд оролцсон байна.
Орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн зорчигч урсгал нэмэгдэж байгаа учраас энэ сарын 27-нд гэхэд Улаанбаатар хотоос нэмэлтээр 17 тээврийн хэрэгсэл, Орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд 19 тээврийн хэрэгсэл гаргажээ.
Хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Замын цагдаагийн газраас жолооч нарыг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж зорчихыг анхааруулж байна.