Попын хаан гэхээр хэн хүний санаанд ганцхан л хүн буудаг. Тэр бол алдарт дуучин Майкл Жозеф Жексон юм. Өнөөдөр Попын хаан Майкл Жексоны төрсөн өдөр.
Тэрээр 1958 оны наймдугаар сарын 29-нд Индиана мужийн Гэри хотод Афро-америк гаралтай ажилчин гэр бүлийн 10 хүүхдийн найм дахь хүү болон мэндэлсэн юм. Майкл есөн настайдаа төрсөн ах, дүү нартайгаа хамтарч, “Жексоны 5” нэртэй хамтлаг байгуулж, Харлемын Аполло театрт анх удаа тайзнаа гарч байсан түүхтэй. Ах дүү тавуул гаргасан “I Want You Back," "ABC," and "I"ll Be There” цомгууд нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа.
Энэ мөчөөс эхлэн попын домогт дуучны урлагийн гараа эхэлсэн. Тэрээр хөгжмийн түүхэнд хэзээ ч үл мартагдах өөрийн түүхийг бүтээж чадсан.