Зуны олимпийн XXXI наадам өндөрлөж, тун удахгүй Паралимп эхлэх гэж байна. Есдүгээр сарын 7-ны өдөр дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон энэхүү наадамд хөгжлийн бэрхшээлтэй тамирчид 22 спортын төрөлд 11 өдрийн турш өрсөлдөх юм.
2013 онд Хуссейны найз бөмбөгдөлтөд өртөж, найздаа туслахаар яваад нэг хөлөө алдсан аж
Харин энэ удаагийн Паралимпт анх удаа “Дүрвэгсдийн баг” оролцох гэж байна. Олон улсын Олимпийн хороо дэлхий даяар байгаа 21,3 сая дүрвэгсдийн төлөөлөл болгон албан ёсоор Дүрвэгсдийн хоёр баг бүрдүүлсний нэг нь тэд юм.
Сири, Ираны дүрвэгсэд болох хоёр тамирчин Паралимпт дүрвэгсдийг төлөөлөн баг болж оролцоно. Өдгөө 28 настай, Сирийн дүрвэгч Ибрахим Аль Хуссейн эрэгтэйчүүдийн 50м, 100м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөх аж.
Тэрээр Сирийн иргэний дайны үеэр нэг хөлөө алджээ. НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн бичлэгт Аль Хуссейн “Би Европ болон дэлхийн өөр улс орнуудад байгаа өөртэйгөө адил дүрвэгсдэд үлгэр жишээ болохыг хүссэн юм. Хэрвээ өмнө нь спортоор хичээллэж байсан бол түүнийгээ орхилгүй, байгаа бүхнээ зориулан тэмцэхийг хүсэх байна” гэжээ.
Евфрат мөрөнд сэлж өссөн Аль Хуссейны аав нь дасгалжуулагч байсан бөгөөд түүний ах, эгч нар бүгд орон нутгийн тэмцээн уралдаанд оролцдог байсан аж. Гэвч иргэний дайн гарч спортоосоо хөндийрчээ.
2013 онд Хуссейны найз бөмбөгдөлтөд өртөж, найздаа туслахаар яваад нэг хөлөө алдсан аж. Ингээд хөлөө эмчлүүлж, алхаж сурахаар Турк рүү дүрвэсэн тэрээр 2014 онд Грект иржээ. Спортоосоо хөндийрөөд таван жил болсны дараа дөнгөж 2015 оны аравдугаар сараас л буцаж усан спортоор хичээллэх болсон байна.
Бүтэн 22 жил усан спортоор хичээллэсэн түүний мөрөөдөл ийнхүү НҮБ-ын ачаар биеллээ олжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Афин дахь дүрвэгсдийн хуаранд олимпийн бамбарыг барьж явсан Аль Хуссейн удалгүй Паралимпт оролцохоор болсноо мэдсэн гэдэг.
Ираны тамирчин Шахрад Насажпурын хувьд АНУ-д амьдардаг бөгөөд нугасны гэмтлийн улмаас суумгай болжээ. Паралимпийн зээрэнцэг шидэлтийн төрөлд оролцох тэрээр өөрийнхөө амьдралын талаар ярихаас татгалзаж, тэмцээндээ анхаарлаа хандуулна гэсэн аж.
1960 оноос хойш жил бүрийн Олимпийн наадмын дараа хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулан Паралимпийн тэмцээнийг зохион байгуулах болжээ.
Энэ жилийн Паралимпт 160 гаруй орны 4350 тамирчин 22 спортын төрлөөр өрсөлдөх юм. Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хүн амын 15 хувь буюу нэг тэрбум орчим хүн хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд тэдний 7,7 сая нь дүрвэгсэд аж.
Эх сурвалж: Mashable