Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ баг Өвөрмонголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэйд тооцогддог "Нэг зам, нэг бүс" тэмцээний аваргын цомыг өргөлөө.
Энэ сарын 21-26-нд Хөх хотод зохиогдсон уг тэмцээнд ОХУ, БНАСАУ, БНХАУ, Монголын багууд өрсөлдөхөд "Талын хөх бэлтрэгнүүд" 15 хүртэлх насны ангилалд алтан медаль хүртэв.
Түүгээр ч зогсохгүй манай 14 хүртэлх насны шигээ багийн ахлагч С.Мөнхтулга тэмцээний шилдэг тоглогчоор, ахлах дасгалжуулагч Д.Нанжид шилдэг дасгалжуулагчаар тодорч том шалгуурт бэлэн гэдгээ харууллаа.
“Нэг зам, нэг бүс” тэмцээнд өрсөлдсөн бусад багуудад 15-аас дээш настай тоглогч нар байж, манай шигшээ баг нэгээс хоёр насаар ах хүүхдүүдтэй өрсөлдсөн ч энэ бүхэн эхний зорилгоо биелүүлэхэд нь саад болж чадсангүй.
Одоогоор 14 хүртэлх насны шигшээ баг Хөх хотод үргэлжлүүлэн бэлтгэл хийж байна. Тэд есдүгээр сарын 4-11-нд Бээжин хотод болох Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн Фестивальд Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Монгол, Тайвань, Хонгконг, Макау, Гуам, Умард Марианы арлуудын шигшээ багууд өрсөлдөнө.