Өнөөдрөөс нэг жилийн өмнө Астробиологич, физикч, нисгэгч, архитектурч, сэтгүүлч, хөрс судлаач мэргэжилтэй зургаан сайн дурынхан Хавайн арал дээр орших “Ангараг” гаригийн симуляц дээр амьдрахаар очжээ.
НАСА одоо симуляцийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ирэх жилийн нэгдүгээр сараас хоёр тусдаа симуляци үүсгэхээр төлөвлөж байна
Тэдний 365 өдөр, 12 сарын адал явдал өнөөдөр дуусаж байна. НАСА агентлагийн санхүүжүүлсэн энэхүү төслийн хүрээнд хүн төрөлхтөн улаан нүдэн гариг дээр очоод ямар нөхцөл байдалд орохыг судлах зорилготой юм.
Энэ удаагийн туршилт гурав дахь удаагийн, хамгийн удаан үргэлжилсэн симуляци болжээ. Үүнээс өмнө НАСА дөрөв болон найман сарын хугацаатай хоёр туршилт хийж байв.
Оролцогчид гадна ертөнцтэй зөвхөн цахим шуудан ашиглан харилцах бөгөөд Ангарагтай адил мэдээлэл нэг талдаа 20 минутын дараа ирнэ. Хангамж нь хүртэл хязгаартай. Дөрвөн сард нэг удаа хүнсний нөөц, хоёр сард нэг удаа усны нөөцөөр хангана.
Тэд байрлаж буй байрнаасаа гарахдаа заавал сансрын нисэгчийн хувцас өмсөж гарна. Түүнчлэн Ангараг дээр тохиолдож болох юу л байна, тэр бүхнийг зохиомлоор үүсгэж, цахилгаан тасрах, багаж хэрэгсэл эвдрэх, цацрагт хордохоос сэргийлж дүрвэх гэх мэт олон даалгавар гүйцэтгэжээ.
Тэдний бүтэн жилийн амьдралыг харуулсан “Улаан диваажин” нэртэй баримтат кино 2018 онд гарах бөгөөд ихэнх зураг авалтыг сайн дурынхан өөрсдөө хийсэн аж. НАСА одоо симуляцийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ирэх жилийн нэгдүгээр сараас хоёр тусдаа симуляци үүсгэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн НАСА 2030 он гэхэд анхны хүмүүсийг Ангараг гариг руу хөөргөхөөр зорьж байгаа юм.
Эх сурвалж: Gizmodo