УИХ-ын гишүүн Н.Оюундарь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Боловсролын газрын дарга Ли Жаньфэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Манай хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын албан ёсны айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны санамж бичгүүдийг ч үзэглэсэн. Бид боловсролын салбарын эрх зүйн тогтолцоог шинэчлэх, өв соёл, уламжлалаа мэддэг, дээдэлдэг монгол хүнийг төлөвшүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулж байна. Энэ хүрээнд “Зөв монгол хүүхэд” үндэсний цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” гэв.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Боловсролын газрын дарга Ли Жаньфэн “Манай хоёр орны харилцаа төр засгийн хэмжээнд тогтвортой хөгжиж байгаа нь бидний хамтын ажиллагаанд том дэмжлэг үзүүлж байгаад сэтгэл хангалуун байна. Манай Бугат хот БНХАУ-ын ӨМӨЗО-ны хэмжээнд аж үйлдвэржилтийн хамгийн том бүс нутаг.
Бид Монгол Улстай боловсролын салбарын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, оюутан, сурагч, багш нарыг харилцан солилцож, суралцуулах, туршлага судлах ажлыг эрчимжүүлэх сонирхолтой байна. Ялангуяа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр оюутан, багш нарыг харилцан суралцуулахыг эрмэлзэж байна. Бугат хотын Ардын засгийн ордноос ажил мэргэжлийн тусгай бүс байгуулж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, төгсөгчдийг ажлын байраар хангаж байгаа нь эдийн засгийг хөгжүүлэхэд ач холбогдолтой байгаа” гээд Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй танилцах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгав.
Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хот, Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.