Технологийн аварга Apple компани ирэх долоо хоногийн Лхагва гаригт буюу есдүгээр сарын 7-ны өдөр энэ жилийн жишиг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна гэж таамаглаж буй. Шинэ iPhone, шинэ үйлдлийн системийн хэзээ хэрэглээнд нэвтрэх, тэрчлэн шинэ Apple Watch байхыг үгүйсгэхгүй.
iPhone 7 ба түүний нөхөд
Apple-ийн намрын үйл ажиллагааны гол бүтээгдэхүүн нь яах аргагүй iPhone. Энэ удаад iPhone 7 утсыг компани танилцуулж, ямар өөрчлөлт биднийг хүлээж байгаа талаар мэдэгдэнэ. Түүнчлэн компани энэ удаад мөн л 4,7 инч болон 5,5 инчийн хоёр утас танилцуулах юм.
4,7 инчийн загвар нь илүү том камертай бол 5,5 инчийн загвар нь хос камертай байх аж. Энэ жилийн хувьд iPhone-ийн хамгийн том өөрчлөлт чихэвчийн оролтгүй байх явдал. Үүний оронд компани утасгүй чихэвч, эсвэл цэнэглэгчийн оролтод ордог чихэвч санал болгоно.
Ингэснээр утсыг өмнөхөөс нь илүү нимгэн болгох, ирэх жилийн загварт хэрэглэгчдийг дасгах гэсэн хоёр зорилгоо компани биелүүлэх юм. Утасны Home Button мөн өөрчлөгдөж даралт мэдэрдэг болно.
Загварын хувьд антеннийн зураас өөр байрлалд шилжиж, гүн цэнхэр өнгийн хувилбар гарч магадгүй.
Шинэ Apple Watch
Хоёр жилийн өмнө танилцуулсан Apple Watch хэзээ шинэчлэгдэх бол гэдэг хамгийн их анхаарал татсан зүйлсийн нэг. Гэвч компани цагны үндсэн загварыг бараг өөрчлөхгүй, оронд нь GPS, агаарын даралт хэмжигч зэрэг шинэ мэдрэгч нэмж суулгаж магадгүй юм.
Apple-ийн шинэ үйлдлийн системүүд
iOS 10, macOS Sierra, tvOS, watchOS 3 гэсэн үндсэн дөрвөн үйлдлийн систем өнөөдрийг хүртэл бета хувилбар дээрээ явна. Харин шинэ iPhone, Apple Watch-ыг танилцуулсны дараа компани эдгээр үйлдлийн системүүдийн эцсийн хэрэглэгчдэд зориулсан хувилбар хэзээ гарахыг танилцуулах юм.
Эх сурвалж: BusinessInsider