Өнгөрсөн мягмар гарагт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өргөн барьсан хуулийн төсөлд шүүгч нарын цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тооцохоор тусгасан.
Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн хурал хийж шүүгчийн цалинг бууруулахгүй байх үндэслэлийг танилцууллаа.
Хуулийн төсөлд тусгаснаар нийт 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байхаар хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр төсөлд тооцож тусгасан.
УИХ-аас шүүхийн 2016 оны төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багц 48.9 тэрбум, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн багц 3.4 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд энэ нь нэгдсэн төсвийн зарлагын 0.66 хувьтай тэнцэж байгаа аж.
Шүүгчийн цалинг бууруулснаар 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөгөөр цалингийн санг бууруулахаар тооцож байгаа юм.
Тэгвэл ШЕЗ-өөс танилцуулсан шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулахгүй байх үндэслэлийг хүргэж байна.
ЦАЛИН НЭМЭГДСЭНЭЭР ШУДАРГА АЖИЛЛАХ ЗҮТГЭЛ БИЙ БОЛСОН
1.Шүүгчийн цалинг нэмэгдүүлснээр хуульчдын дунд өрсөлдөөн бий болж, шүүхийн хүний нөөц шинэ хуульчдаар сэлбэгдэж, шүүгчдийн ажил мэргэжилдээ хандах хандлага өөрчлөгдөж, хараат бусаар хариуцлагатай, шударга ажиллах сэтгэл зүтгэл бий болсон нь юугаар ч сольшгүй үр дүн мөн. Шүүгчийн цалинг Монгол Улс нэмэгдүүлснийг олон улсын шинжээчид шүүхийн шинэтгэлийн хамгийн гол ололт гэж дүгнэсэн байна. Энэ ололт амжилтыг улам баталгаажуулж төрийн бодлогын залгамж халааг хадгалах шаардлагатай.
БИЕ ДААСАН БАЙДЛЫГ БУСАД ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГААС ДОРДУУЛНА
2.Төсвийн тодотголоор төсвийн урсгал зардлыг 7 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн атлаа шүүгчийн цалинг 61-63 хувиар, шүүхийн төсвийн урсгал зардлыг 8 хувиар бууруулах, нэгдсэн төсвийн зарлагад эзлэх шүүхийн төсвийн хувийн жинг 0.66-аас 0.46 болгон багасгахаар тусгасан нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдлүүд хоорондоо тэнцвэртэй байх зарчмыг зөрчиж, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг бусад эрх мэдлийн байгууллагаас дордуулахад хүргэнэ.
ЗЭЭЛТЭЙ ШҮҮГЧИЙГ БАНК, МӨНГӨНИЙ БАРЬЦААНД ОРУУЛАХ АЮУЛТАЙ
3.Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулах нь шударга ёсыг үнэгүйдүүлэх, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулан, цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултай. 2016 оны эхний байдлаар нийт шүүгчийн 98.5 хувь нь арилжааны банкинд 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй байгаагийн 72.9 хувь нь орон сууц, 22.8 хувь нь цалин, 4.2 хувь нь хэрэглээний зээл. Шүүгч дунджаар 583000-3250000 төгрөгийн зээл нэг сарын төлбөрт төлж байна.
ЭДИЙН ЗАСГАА ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ШУДАРГА ШҮҮХ ЧУХАЛ
4.Шударга шүүхийн тогтолцоо төлөвшөөгүй улс оронд бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, эд зүйл өмчлөх, эзэмших явдал эрсдэлтэй болдог. Иймээс төсөв санхүүгийн хүндрэл бэрхшээл байсан ч шүүгчийн хараат бус, шүүхийн бие дасан байдлыг илүү баталгаажуулах замаар хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчдээ дэмжих, эдийн засгаа эрүүлжүүлдэг олон улсыг жишиг, сайн туршлага элбэг байлаг.
ШҮҮХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАТАЛГААГ ТӨР ХАНГАНА
5.Үндсэн хуулийн 48-р зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу “шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгаа”-г хангах үүргийг төр хүлээнэ. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулах шийдвэр Үндсэн хууль зөрчинө.
ХУУЛИА ДАГАЯ
6.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт “Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурал тогтооно” гэж хуульчилсан. УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор бүх шатны шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 2.7-3.3 сая төгрөг байхаар тогтоосон. УИХ шүүгчийн цалинг шинэчлэн тогтоох бол ШЕЗ-ийн саналыг заавал харгалзан үзэх ёстой гэжээ.