Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, 517 шүүгчийн цалинг бууруулах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ баталвал буюу шүүгчдийн цалинг бууруулвал дараах ЭРСДЭЛ үүснэ гэж тэд үзэж байна.
Иймд УИХ, Хууль зүй Дотоод хэргийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газарт албан бичиг илгээсэн байна. Олон улсын жишгээр шүүгчдийн цалин тухайн улсын дундаж цалингаас дөрөв дахин их байх ёстой аж. Шүүгчдийн цалинг бууруулвал дундаж цалин нь 1-1.3 сая төгрөг болно. ҮСХ-ноос мэдээлснээр манай улсын дундаж цалин 800 орчим мянган төгрөг байна.
Мөн УИХ төсвийн тодотголыг хэвээр нь баталвал Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн юм. Тэд Засгийн газрын шийдвэрийг шүүмжлэн, шог зураач Ч.Цэцэгдариар дараах зургуудыг зуруулснаа өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр харуулсан юм.