Иргэдтэй хамгийн ойр ажилладаг хорооны нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтнүүдийн сүүлийн хоёр сард хамгийн их сонсож буй асуулт “Хүүхдийн мөнгө хэзээ буух вэ”.
Долоо, наймдугаар сарын турш хүүхдийн мөнгө асуух ээж, аав, эмээ өвөө нарын цуваа хорооны байрнаас тасарсангүй. Хоёр сар хүртээгүй мөнгөө хүлээсэн иргэд өнгөрсөн мягмар гарагт сураг сонссон. Гэвч тэр нь дахиад л асуудал үүсгэв.
Учир нь хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож магадгүй болсон юм. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хүртэл хувийг хамарсан зорилтод бүлэгт олгохоор 2016 оны тодотголын төсөлд тусгажээ. Харин хүүхдийн мөнгөнд хуруу дүрээд ч хамаагүй хэмнэлт хийх гэсэн санаа иргэдийг дахиад л бухимдуулж, асуудал дагуулах нь ээ.
Хуулийн төсөлд амьжиргааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сард 20 мянган төгрөг олгохоор тооцжээ.
1-10 ДУГААР БҮЛЭГТ ЯМАР ӨРХҮҮД ХАМААРАХ ВЭ
Хуулийн төсөлд заасан 1-10 дугаар бүлэгт сардаа хэдий хэмжээний орлоготой өрхүүд хамаарах вэ гэдгийг тодрууллаа.
2013 онд улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг хийсэн. Айл өрхүүдийн боловсрол, ажил, орон байрны нөхцөл хийгээд эд хогшлыг хүртэл оролцуулсан судалгааны үр дүн таны амьжиргааг 1-20 хооронд тогтооно.
Та хороон дээрээ очиж хэддүгээр түвшинд багтаж буйгаа тодруулаагүй л бол өрхийн орлогоо баримжаалаад түвшнээ тодорхойлох боломжгүй.
Учир нь уг судалгаа таны өрхийн орлогоор бус ам бүл, боловсролын түвшин, орон байрны нөхцөл, эд хогшил зэргээс хамаараад тусгай программаар тодорхойлогдох юм.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны халамжийн мэргэжилтэн Б.Даваажаргал,
-Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны аргачлал нь гадных бөгөөд орлогыг орлуулан тооцох аргаар бүлэгт хуваадаг. Энэ нь тухайн өрхийн олж буй орлого бус боловсрол, газар, байшин зэрэг бүх үзүүлэлтээр үнэлгээг гаргадаг.
Халамжийн мэргэжилтнүүд ч судалгааны материалыг хараад өрхийн түвшин тодорхойлох ямар ч боломжгүй. Бид судалгааг программд шивэхэд цаанаас нь тодорхойлж гаргадаг. Тэдэн төгрөгийн орлоготой бол тэддүгээр түвшинд хамаарна гэсэн зүйл байхгүй гэдгийг хэлсэн юм.
Тус хороонд нийт 3125 хүүхэд хүүхдийн мөнгийг авдаг бөгөөд хэрэв хууль батлагдаж хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох бол тэдний тал нь буюу 1500 хүүхэд л хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах юм байна.
ЦАЛИН БАГА, ЦӨӨН АМ БҮЛТЭЙ ӨРХ ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС ХАСАГДАХ МАГАДЛАЛТАЙ
Бид Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн хэд хэдэн хороодоор орж “Хичнээн төгрөгийн орлоготой айл 1-10 дугаар бүлэгт хамрах вэ” гэсэн асуултыг асуусан бөгөөд тэд дээрхтэй адил хариултыг өгч байв.
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны нэг чухал үзүүлэлт нь боловсрол. Дээд сургууль төгссөн хэр нь ажилгүй, орлогогүй байсан ч түвшин өндөр гарах боломжтой. Жишээлбэл, өрх толгойлсон эмэгтэй хоёр хүүхдийн хамт багахан цалин авдаг байхад л хүүхдийн мөнгөнөөс хасагдах магадлал өндөр. Учир нь ам бүл цөөн, боловсролын түвшин өндөр учир судалгаа ийм үр дүнг үзүүлнэ.
2015 оны сүүлийн хэдэн сард хүүхдийн мөнгө мөн л асуудал дагуулсан. Өрхийн орлогоос хамааран ялгавартайгаар хүүхдийн мөнгө олгох тухай хуулийн төслийг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аар хэлэлцсэн.
Тухайн үед амьжиргааны түвшнээ дахин тодорхойлуулах гэсэн иргэд хорооны байраар дүүрч, бухимдсан иргэд экс Ерөнхий сайдын гар утсанд мессеж явуулж байв. Энэ бүхний эцэст эрх баригчид хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгохоор болсон. Тухайн үед өрхийн орлого саяас дээш бол хүүхдийн мөнгө олгохгүй гэж байв.
Харин одоо шалгуур бүр нарийсч 1-10 түвшин болов. 2013 онд авсан өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар Монголын дийлэнх өрх 6-16-р түвшин хэмээн гарсан гэдгийг Нийгмийн халамжийн ерөнхий газраас мэдээлж байсан билээ.
Тэгэхээр дийлэнх өрх ийм түвшинд байгаа учраас хүүхдийн мөнгө авах хүүхдийн тоо огцом багасах нь тодорхой байна.
Судалгааг 2013 онд хийсэн бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд буурсаар байна.
Тухайн үед судалгаанд хамрагдаагүй өрхүүд, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдсөн, дээр нь үнэлгээтэй санал нийлэхгүй хүмүүс ч байна. Хуулийн төслийг дагалдан дахиад л өндөр тодорхойлогдсон амьжиргааны түвшнээ дахин тодорхойлуулах гэсэн иргэд хороог зорьж, иргэдийн бухимдал нэгээр нэмэгдэх нь ээ.