Өмдөө урчихсан уу? Утас зүү хэрэг болно. Гэхдээ зөвхөн энэ хоёр байгаад хангалтгүй, харин өөрөө оёж чаддаг байх хэрэгтэй. Харин ирээдүйд өмдөө урчихвал зүгээр л ус цацаад өмд өөрөө “эдгэдэг” болох нь.
Пеннсилванийн их сургуулийн эрдэмтэд АНУ-ын тэнгисийн цэргийн судалгааны лабораторитой хамтран наймаалжны тэмтрүүлснээс гарган авсан уургаар өөрөө нөхөгддөг материал бүтээжээ.
Гэхдээ энэ материалыг гарган авахад их зардалтай, хор хөнөөлтэй. Ердөө ганцхан грамм уураг гарган авахын тулд таван килограмм наймаалж шаардлагатай аж. Энэхүү уураг нь ус төрөгчтэй урвалд орсноор хоорондоо эргэж наалддаг.
Энгийн ноос, даавуун материал дээр энэхүү уургаас гарган авсан нимгэн материалыг эхлээд наана.
Доорх дүрс бичлэгт бодит амьдрал дээр хэрхэн ашиглаж буйг харуулжээ. Тасархай хэсгүүдийг хооронд нэгтгэж, норгоод, бага зэрэг дарахын төдийд буцаж нийлнэ.
Эрдэмтэд энэхүү уургийг синтетик хувилбар болгон гаргаж байж зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм. Харин тэр болтол юм оёж сурч байсан нь дээр биз ээ.
Эх сурвалж: Geek