Улсын Их Хурлын О.Баасанхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор өнөөдөр /2016.08.29/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ 2015 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хууль, мөн сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийн хэрэгжих хугацаа ирэх сарын 01 буюу батлагдсан өдрөөс 9 сарын дараа байхаар хуульчилсан юм.
Харин УИХ-д Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны долдугаар сарын 01 болгон өөрчлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Энэ нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.1, 14.2 дахь заалтыг зөрчих юм байна. УИХ-д өргөн мэдүүлж буй хууль, тогтоолын төсөлд
- Хууль тогтоомжийн төслийг боловсруулах үндэслэл,
- Шаардлага,
- Хууль тогтоомжийн төслийн зорилго,
- Төслийн ерөнхий бүтэц,
- Зохицуулах харилцаа,
- Хамрах хүрээг тусгасан үзэл баримтлал
- Тухайн төсөл батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх арга хэмжээний талаарх саналыг тусгасан байхаар хуульчилсан байдаг.
Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.2.4-т заасан “...хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль тогтоомжийн талаарх санал...” зэргийг нэр дурдсан хоёр хуулийг хойшлуулах хуулийн төсөлд тусгаагүй аж.
Энэ нь хууль зөрчиж байна хэмээн үзэж буйгаа О.Баасанхүү гишүүн хэллээ.
Цаашид хууль тогтоомжийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх явцад буруу жишиг болж магадгүй хэмээн болгоомжилж байгаа аж.
Хуульд засвар оруулах зорилгоор нэг өгүүлбэрт багтаан хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж, үүнийг нь УИХ хэлэлцэх нь зохисгүй. Иймд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.