Сингапур улсад зика вирусийн халдвар авсан 40 тохиолдол нэмж бүртгэгдлээ хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өнгөрсөн бямба гарагт Сингапурт ажиллаж, амьдардаг Малайзын иргэнээс зика вирус илэрсэн юм.
Тэгвэл үүнээс хойш хоёрхон хоногийн дараа шинээр халдвар авсан 40 тохиолдол бүртгэгдэв. Зикагийн халдвар авсан 40 хүн тус вирус тархсан улс орнуудад очиж байгаагүйгээс үзэхэд дотоодоосоо халдвар авсан байх магадлалтай байна хэмээн Сингапурын эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Халдвар авсан 40 өвчтний 34 нь бүрэн эдгэрсэн бол үлдсэн 6 нь гоц халдварт өвчин судлалын Тан Ток Сенг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар Channel News Asia дамжууллаа.
Түүнчлэн халдвар авсан хүмүүсийн 36 нь Алжинуд мужид ажиллаж барилгачын салбарт ажиллаж байсан гадаадын гэрээт ажилчид байжээ.
Эх сурвалж: RT