УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн баасан гарагт Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр талууд Монгол-Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагаа, Байгаль нуурын яриа хэлэлцээр болон Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар харилцан ярилцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Энэ уулзалт ОХУ-ын Элчин сайдын хүсэлтээр болсон байж болзошгүй юм. Учир нь энэ уулзалтаас нэг өдрийн өмнө буюу өнгөрсөн пүрэв гарагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УБТЗ нийгэмлэгийг 36 тэрбум төгрөгийн, онцгой албан татвараас (ОАТ) чөлөөлөх, эсэхийг хэлэлцсэн.
“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг болон ОХУ-ын ЭСЯ тус нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтээ салбарын яамандаа гаргажээ.
БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1949 онд байгуулсан хэлэлцээр, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, эрх зүйн орчны хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшний онцгой албан татварыг чөлөөлөх боломжгүй аж. Иймд Засгийн газар шинэ хуулийн төсөл өргөн барив.
Ингээд хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн ч гишүүд эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед дэмжих боломжгүй гэж үзлээ.
Харин УИХ-ын гишүүн О.Батнасан нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг 100 хувь чөлөөлөх бус, тодорхой хувиар чөлөөлөх боломжийн талаар судлахыг санал болгосон юм. Тус нийгэмлэг сар бүр 6000 тонн дизель түлш хэрэглэдэг бөгөөд цөөн хоногийн нөөцтэй үлдсэн аж.
УБТЗ нийгэмлэг 1997 оноос хойш ОАТ төлж иржээ. Сүүлийн жилүүдэд жилд 2-4 тэрбум төгрөгийн ОАТ төлсөн байна. Гэвч ханшийн өөрчлөлт, манай талын түлшний импортын татварыг нэмсэн, ОХУ-д дизель түлшний үнэ өссөн зэргээс үүдэн өнгөрсөн онд 21 тэрбум төгрөг төлсөн гэнэ. Энэ нь тус нийгэмлэгийн санхүүгийн байдалд ихээхэн хүндрэл учруулсан талаар нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар танилцуулав. Үүний сацуу тус нийгэмлэг 2023 онд Япон Улсаас авсан 115 тэрбум иенээ төлж барагдуулах үүрэгтэй. Жил бүр 20 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтдөө шилжүүлдэг бөгөөд хэрэв хугацаандаа төлөх боломжгүй бол улсын төсвөөс зээлийн үлдэгдлийг барагдуулах гэрээний нөхцөл бий аж.
Иймд онцгой албан татвараас чөлөөлүүлэх хүсэлт тавьжээ. Анх удаа ч ийм хүсэлт тавиагүй байна. Өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуудлаа уламжлахад зөвшөөрсөн хариулт өгчээ. Нэгэнт амлачихсан тул тус нийгэмлэгийг ОАТ-аас чөлөөлөх нь зөв гэсэн байр суурийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн илэрхийлсэн.
Гэвч байнгын хорооны гишүүд өмнөх Ерөнхий сайд УИХ-ыг давж амлалт өгөх ёсгүй, Япон улсаас авсан зээлийг ямар зориулалтаар авсан, зээлийн үр өгөөжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах шаардлагатай гэсэн юм.
Байнгын хорооны энэ шийдвэр бас нэг эрсдэлийг дагуулна. Хэрэв УБТЗ нийгэмлэгийг ОАТ-аас чөлөөлөхгүй бол дамжин өнгөрөх тээврийг явуулахгүй гэдгээ Оросын тал ил тодорхой илэрхийлсэн. Энэ тээврээс манай улс жилд 50-60 сая ам.долларын ашиг олох төлөвлөгөөтэй бөгөөд энэ ашгийг авч чадахгүйд хүрч болзошгүй байна.