Сонголт гэдэг сонин. Бидэнд сонгох эрх нь нээлттэй хэдий ч, гарах үр дагавар нь сонголтоос шалтгаалдаг. Тийм ч учраас өнөөдөр гаргасан нэг л шийдвэр, ирээдүйд асар том зүйлийн эхлэл болох магадлалтай.
Харин гэр бүлийнхэн нь түүнийг өөр мэргэжил сонгоно гэж бодож байлаа
Яг л тийм зүйл болжээ. Нэгдүгээр хорооллын 82 дугаар сургуулийн тоонд дуртай, бусдын л адил дэггүй хүү. Хичээлийн эрхлэгчийн өрөөний гадна өдрийг өнгөрүүлнэ гэдэг түүний хувьд дасал болсон зүйл байв.
Наймдугаар ангид орох жилээ, хичээлийнхээ эрхлэгчид дахин үймүүлэхгүй гэсэн ам тангаргаа өргөн байж Химийн сонгоны ангид орсон нь түүний тэр үед хийсэн “бяцхан” сонголт, энэ үед гарах “том” үр дүнгийн эргэлтийн цэг байсан аж.
Өнөөдөр тэрээр дэлхийн технологийн акулуудын нэг Microsoft-д ажиллаж байна. Программ хангамжийн чиглэлээр суралцаж байгаад Японд суралцахаар болж, улмаар Япон дахь Microsoft-ын салбарт ажиллах болжээ. Түүнийг Бадарчийн Цэрэнчимэд гэдэг.
Химийн сонгоны ангид ороод төд удалгүй улсын олимпиадад амжилттай орж, МУИС-ийн лицей Монгол-Туркийн хамтарсан байгалийн ухааны төрөлжүүлсэн сургуульд суралцах эрхтэй болсноор Microsoft-д ажиллах зам нь нээгдсэн гэхэд буруутахгүй.
КТМС-Д УРИЛГААР, ЯПОНД ТЭТГЭЛГЭЭР
Ингээд Монгол Туркийн хамтарсан сургуульд суралцах явцдаа математик, геометр, мэдээлэл зүйн хичээлд үнэмлэхүй дуртай болж, улмаар компьютерын олимпиадад оролцон алтан медаль хүртсэнээр КТМС-т суралцах урилга авчээ.
Сургууль дээр хийдэг байсан зүйлсээс хамгийн сэтгэлд дотно байдаг нь соронзтой шатар байжээ
Бусад хүүхдийн адил компьютер тоглоомд дуртай байсан түүнийг 82 дугаар сургуульд сурч байхад багш нь алгоритм бодуулж, хариуд нь нэг, хоёр цаг тоглох эрхээр шагнадаг байсан гэнэ. КТМС-т суралцах эрхтэй болсон тэрээр Программ хангамжийн мэргэжлээр суралцахаар шийджээ.
Харин гэр бүлийнхэн нь түүнийг өөр мэргэжил сонгоно гэж бодож байлаа. Ялангуяа химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж байсан учраас ээж нь түүнийг ЭМШУИС-д оруулж, эмч болгохыг хүсэж байсан аж.
Бодит байдал дээр Б.Цэрэнчимэдийн мөрөөдөл нь компьютер байв. Тийм ч учраас Анагаах ухааны их сургуульд конкурс өгч тэнцээд, түүнийгээ ээждээ үзүүлэн “Хүү нь Анагаах ухааны их сургуульд тэнцлээ. Гэхдээ хүү нь мэдээлэл зүйн салбарыг сонирхож байгаа учраас КТМС-д суралцана” гэж хэлжээ.
Сонирхлынхоо дагуу, хүссэн ангидаа орсон учраас хичээлдээ их дуртай, багш нарынхаа итгэлийг даасан оюутан байсан аж. Багш нартайгаа хамт интернет сүжлээ тавих, дотоод сүлжээ суурилуулах гэх мэт ажилд нь чөлөөт цагаараа тусалдаг, бусад салбар ангийн оюутнуудад тоо бодоход нь туслах зэргээр байнга өөрийгөө хөгжүүлнэ.
Сургууль дээр хийдэг байсан зүйлсээс хамгийн сэтгэлд ойр байдаг нь соронзтой шатар байжээ. Хөгжилтэй нь сургуулийнхаа гадна тоглосоор байгаад сүүлдээ сургуулийн хашаан дотор шатар тоглохыг хориглож байсан тохиолдол хүртэл гарч байсан гэнэ.
КТМС-д ороод удалгүй Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцохоор Турк улсыг зорьж, Монгол улсаас анх удаа мэдээлэл зүйн Олон улсын олимпиадад орж байжээ. Тухайн үед буюу 2000 оны эхээр энд сургуульд ашигладаг компьютер гэхэд худалч хүнд бараг асаах товчийг нь дарчхаад явж өөр зүйл хийж байгаад ирэхэд нэг юм асдаг тийм зүйл байв.
Харин олимпиадад оролцоод олон шинэ зүйлд суралцаж нэг ёсондоо хорвоотой танилцжээ. Компьютерын хүчин чадал өсөж хэдхэн секундын дотор асахыг, олимпиадад оролцож буй гадаадын хүүхдүүд ярвигтай хэцүү бодлогыг төвөггүй машинддаг чадвартайг, дан ганц алгоритмын бодлого бус компьютер графикаар мэргэшсэн байхыг харж өөрийн ирээдүйн зорилгоо олж авсан аж.
ТОКИОГИЙН ИХ СУРГУУЛЬД ТЭНЦСЭН АНХНЫ ОЮУТАН
Эргэж ирээд тэрээр лицей сургуулийнхаа хүүхдүүдэд туршлагаа хуваалцаж, гадаад, дотоодын олимпиадад бэлтгэн хэсэг багшилжээ. Хоёрдугаар курст суралцаж байхдаа ангийнхаа нөхөдтэй хамт Япон улсад тэтгэлэгээр суралцах шалгалтад орсон гэнэ. Үр дүнд нь Японы засгийн газрын тэтгэлэгт хамрагджээ.
Шалгалтаа амжилттай өгсөн тэрээр программ хангамжийн инженерээр Японы Коосэн буюу техникумд суралцахаар болсон юм. Энд КТМС-ийн гуравдугаар курсын оюутан байхдаа арлын орныг зорьсон нь тэр.
Японы алдартай сургуульд суралцахаар болсон тэрээр программ хангамжийн чиглэлээр хоёр жил суралцаад сургуулиасаа анх удаа Токиогийн их сургуульд элсэн оржээ. Токиогийн их сургуульд Бакалавр, Магистраа хамгаалаад Японд үлдэж ажлын туршлагатай болохоор шийдсэн бөгөөд Япон компани бус гадны компаниудыг сонирхсон аж.
Ингэж л анх Microsoft-д шалгалт өгснөөр тэнд ажиллахаар болсон гэнэ. Шалгалтаа өгч байхад Microsoft-ын яг аль багт ажиллахыг хүсэж байгаа талаар асуухад Office, Hotmail, Bing гэсэн гурван сонголт байгаа гэдгийг хэлжээ. Bing хайлтын системийн хувьд АНУ, Хятадад хамгийн чухал хэсгийг хийдэг, вэбд суурьтай Hotmail-д ажилснаас Microsoft-ын нэр нь болсон Office-ийн багт орж ажиллах нь зүгээр санагдсан хэмээн тэрээр өгүүлсэн юм.
Ярилцлага авсан хүн нь хүртэл Office-ийн багийг ахалдаг хүн байж таарсан нь сонирхолтой. Тухайн үед Microsoft хүн авъя ч гэсэн бодолгүй, зүгээр чадвартай хүн ирж магадгүй гээд ажлын ярилцлага авч байсан аж.
Тэгээд тэнцсэн, ажилд орох болсон. Харин түүнтэй зэрэг орж байсан хүмүүс өмнө нь бүгд Microsoft-д дадлага хийж байсан, ажиллаад үзчихсэн хүмүүс байсан болохоор тэдэнтэй адил эхлээд дадлага хийж, ажилтайгаа тухтай танилцахыг хүсчээ. Мэдээж хэрэг дадлага хийхийг нь зөвшөөрч, гурван сар дадлага хийгээд ажилдаа орсон аж.
ТОВЧЛУУР буюу түүний бидэнд өгсөн "бэлэг"
Мэдээллийн технологийн ачаар бид дуу, дүрс, бичгэн хэлбэрээр хоорондоо харилцах болсон. Хэчнээн технологи өндөр хөгжсөн ч гэсэн өнөөдрийг хүртэл бид бичгэн хэлбэрээр харилцах харилцаагаа өөр зүйлээр орлуулаагүй л байна.
Магад хэзээ ч орлуулах аргагүй биз. Гэтэл бичгэн хэлбэрээр харилцахад нэг асуудал бий. Хүн бүр технологийг сайтар эзэмших албагүй, шаардлагагүй. Бичгээр харилцахад гардаг нэг түгээмэл асуудал нь бидний дийлэнх нь галиглаж бичдэгт оршино. Ялангуяа Япон, Хятад, Солонгос зэрэг ханз үсэг ашигладаг, ханз нь төрөл бүрээр хувирдаг орнуудад бүр ч ярвигтай.
Жишээлбэл галиглаад бичсэн үг нь хирагана үсгээр байх уу, катакана болох уу, эсвэл ханз байх уу, ханз байлаа гэхэд аль ханз нь байх вэ, гээд асар олон өгөгдөл бий. Энэ бүх өгөгдлийн эцэст хэрэглэгч хүссэн үгээ, хүссэн ханзаа л гаргахыг хүснэ.
Тиймээс Японы хэрэглэгчдэд зориулсан Windows-ийн программ маш олон өгөгдлөөс зөвийг нь сонгож чаддаг алгоритмтай байх ёстой. Нэг үг бичлээ гэхэд яаж хувирахыг нь өмнөх үсгээс, өмнөх үгнээс эсвэл нийт өгүүлбэрээс ялгаж таних хэрэгтэй.
Ингээд эцсийн үр дүнд хэрэглэгч хүссэн бүхнээ бичнэ. Б.Цэрэнчимэдийн хувьд энэ ажил тун сонирхолтой санагдаж, бүр Монголын хэрэглэгчдэдээ зориулсан, Монголчуудад хэрэгтэй программыг зохиохыг хүсжээ.
Наад захын жишээ гэхэд Ц үсгийг бид латин галигаар “ts” гэж хөрвүүлнэ. Гэтэл хэрэглэгч “т” болон “с” үсгийг дараалуулан бичихийг хүсвэл яах вэ? Ярвигтай байгаа биз. Түүнчлэн морь гэдэг үгийг бид “mori” гэж бичнэ. Харин морины гэхэд зөөлний тэмдэг нь “и” болж хувирч байна. Энэ тохиолдолд ч бид “morinii” л гэж галиглана. Программ үүнийг нь мэддэг, хэрэглэгчид санал болгодог л байх ёстой.
Эдгээрээс гадна хүн байнга кириллээр бичихийг хүсэхгүй. Зарим тохиолдолд үнэхээр латинаар бичих шаардлага ч бий. Үүнийг ч бас программдаа тооцож үзсэн.
Тэр ийм л зүйл хийдэг хүн. Хийсэн хүн. Нэгдүгээр хорооллын 82 дугаар сургуулийн дэггүй жаал, өнөөдөр технологийн томчуудын нэг Microsoft-д ажиллаж байна. Нэг талаас нь харахад түүний ажил дэндүү энгийн мэт. Гэхдээ түүний олон шөнө нойргүй хоносон, хоол ундаа ч умартан бичсэн кодны ач юм.
Энгийн санагдаж байж л бидэнд технологийн дэвшлийг атгуулж байгаа хэрэг. Хүрэх зорилготой, хийх эрмэлзэлтэй Б.Цэрэнчимэд гэдэг залуу бидэнд ийм боломжийг өгчээ. Түүнд хийх ажил их бий. Дахиад ч олон зүйлийг хийнэ. Монгол хэлний программ ердөө л эхлэл юм.
Тэрээр энэ программаа Windows үйлдлийн системд оруулахыг хүсдэг. Хүн бүр хэрэглэх боломжтой, хэн дуртай нь үнэгүй ашигладаг байгаасай гэж хүсдэг аж.
Та Tovchluur хуудаснаас түүний бичсэн Монгол хэлний программыг татаж авч ашиглаж үзээрэй.
Гэрэл зургийг: Microsoft