Ноолуурын үйлдвэрлэлээр тэргүүлдэг “Говь” ХК манай улсын хувцас, загварын салбарыг мөн тодорхойлогч хамгийн том брэнд юм. Жил бүр тус компани Spring/Summer болон Fall/Winter коллекциудаа танилцуулж, жилийн 4 улиралд загварын чиг хандлагыг түүчээлдэг уламжлалтай.
Тэгвэл “Говь” брэндийн “Fall/Winter 2016-17” шинэ коллекци тун удахгүй буюу 9-р сарын 2-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Энэ өдрөөс эхлэн та “Говь”-ийн салбар дэлгүүрүүдээс шинэ улирлын загваруудыг худалдан авах боломжтой болох юм.
Энэ намар, өвлийг “Говь”-ийн дизайнерууд илүү чөлөөтэй, 1970-1990 оны уур амьсгалаар тодорхойлсон байна.
Мөн сурталчилгаандаа Европ дүр төрхийг оруулснаараа урьд өмнөхөөсөө онцлогтой болж байна. Дэлхий даяар 51 салбар дэлгүүр, 150 гаруй харилцагчтай “Говь” компани Европын зах зээлээ тэлж, энэ онд гэхэд Герман улсад шинэ салбар, онлайн худалдааны салбараа нээхээр ажиллаж байгаа юм. Ази болон Европ дүр төрхийг хослуулах шалтгаан нь ч үүнтэй холбоотой байж болох юм.
Орос модель Катя Захаровагийн хамтаар, “International Fashion Super Model” олон улсын нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа Э.Энхболд, Б.Буджаргал нар “Говь” брэндийн намар өвлийн шинэ загваруудыг амилуулсан байна.