МИАТ Төрийн өмчит хувьцаат компани “Microsoft” корпорацийн бизнес ангиллын шийдлийг ашиглаж эхлэхээр боллоо. “MPSA” буюу “Microsoft” корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээний цогц гэрээ-лицензжүүлэлтийн хөтөлбөрт хамрагдсанаар “Windows” үйлдлийн систем болон “Office” програм хангамж мөн серверийн програм хангамжийг үнэ болон хэрэглээний уян хатан нөхцөлтэйгөөр ашиглах эрхтэй болж байгаа юм байна.
“Microsoft” корпораци харилцагчидтай гэрээ байгуулахдаа зайлшгүй түнш, дистрибютор компаниудаар дамжин харилцдаг. МИАТ ТӨХК-тай байгуулсан гэрээг тус компанийн "алтан түнш" болох “Softline Asia” компани хариуцжээ.
“Softline Asia” компани өмнө нь “Sumitomo Mitsui”, “Skytel”, “G-Mobile” болон “Shangri La” төвтэй “MPSA” ангиллын гэрээ байгуулж байсан ч МИАТ ТӨХК-тай зурж байгаа гэрээ нь үнийн дүнгийн хувьд хамгийн том нь гэдгийг тус компанийн удирдлага онцолж байсан юм. Гэрээний дэлгэрэнгүйг олон нийтэд ил тод болгоогүй ч гэрээний үнийн дүн 700 сая гаруй төгрөгөөр хэмжигдэж байна.
“Microsoft” корпораци 2015 оноос эхлэн Монгол Улсад хуулийн төлөөлөгчөө ажиллуулж эхэлсэн аж. Зохиогчийн эрхийг хамгаалах Мадридын конвенцид Монгол Улс нэгдсэн бөгөөд “Microsoft”-ийн програм хангамжийг худалдан авалгүй хууль бусаар ашиглах хандлага сүүлийн жилүүдэд буурч, лиценз худалдан авахын ач холбогдлыг хэрэглэгчид ойлгож байгаа гэж тус компанийн төлөөлөгч мэдэгдэж байлаа.
Г.Ану