2012 онтой харьцуулахад Банк, Даатгал, Үнэт цаасны компаниудын санхүүгийн зах зээлд эзлэх хувь буурсан бол Банк бус санхүүгийн байгууллагуудын санхүүгийн зах зээлд эзлэх хувь 0.7 нэгж хувиар өссөн байна.
Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, эрсдэлээс хамгаалах зорилгоор зээлийн шаардлагуудаа чангатгаж байгаа энэ үед иргэд болон жижиг, дунд бизнес эрхлэгчид Банк бус санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх нь нэмэгдсэн байна. Энэ хэрээр Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа идэвхжиж, 2016 оны эхний I улирлын байдлаар нийт активын хэмжээ 634.1 тэрбум төгрөгт хүрсэн нь сүүлийн нэг жилийн хугацаанд 22.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Банк бус санхүүгийн байгууллагуудын тоо 68-аар нэмэгдэж, нийт олгосон зээлийн хэмжээ 20.6 хувиар өссөн тухай Санхүүгийн Зохицуулах Хороо I улирлын тайландаа онцолж байсан юм.
Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн харьцаа 11.4 хувьд хүрсэн нь жилийн өмнөхөөс мөн л 4.1 нэгж хувиар өссөн дүн болж байгаа аж. Мөн чанаргүй зээлд эзлэх муу зээлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, үүнийг дагаад зээлийн эрсдэлээс хамгаалах сан нэмэгдээд байна.
Өнгөрсөн онд журамд өөрчлөлт оруулж тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулж буй бүх Банк бус санхүүгийн байгууллагууд зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулан ажиллахаар болсон нь Банк бус санхүүгийн байгууллагуудад учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зээлийн судалгаа хийх хугацаа хэмнэх зэрэг эерэг нөлөөллийг бий болгосон гэж салбарынхан дүгнэж байна.
Энэ оны I улиралд Банк бус санхүүгийн байгууллагууд нийт 12.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Хүүгийн орлого 25.7 хувиар өссөн байхад үндсэн бус үйл ажиллагааны орлого 66.9 хувиар өссөн нь цэвэр ашгийн өсөлтөд нөлөөлжээ.
О.Одгэрэл